Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

2020 онд аялахад хамгийн тохиромжтой 13 газрыг та бүхэндээ танилцуулж байна.

2020-03-15


Аяллын цүнхээ үүрээд замдаа гарахдаа бэлдээрэй!
Дэлхий дээр 2 төрлийн хүн бий – эцсийн мөчид гэнэт төлөвлөөд холын замд гардаг болон удаан хугацаанд сайтар төлөвлөгөө боловсруулсны эцэст аян замдаа гардаг. Зарим хүмүүс богино хугацаатай боловч, сэтгэл ханамжийн баталгаа өгч чадах аялалд дуртай байдаг бөгөөд хэдэн өдрийг аялалд зарцуулахад ямар ч асуудалгүй. Нөгөөтэйгүүр, бусад нь урт үргэлжлэх хэдий ч, бага адал явдал эрэлхийлдэг. Энэ нь тэд очиж үзээгүй шинэ хотуудаараа аялах сонирхолтой гэсэн үг юм.

1. Марракеш, Морокко

Заавал очиж үзэх газар: Бен Юссеф Мадраза Юу нь сэтгэл хөдөлгөм бэ: Марракеш дэх жуулчдын анхаарлыг хамгийн ихээр татдаг газар бол 14-р зууны архитектур бөгөөд олон жуулчдыг гайхшруулдаг.
2. Токио, Япон

Заавал очиж үзэх газар: Үндэсний цэнгэлдэх хүрээлэн Юу нь сэтгэл хөдөлгөм бэ: 2020 оны 7-8 сарын үед Токио хот 2020 оны Зуны Олимпийн их наадмыг зохион байгуулах билээ. Спортын фенүүдийн хувьд энэ бол гайхалтай арга хэмжээний нэг хэсэг болох алтан боломжоос гадна, Токио хоттой давхар танилцах завшаан олдоно гэдгээрээ онцлогтой юм.
3. Афин, Грек

Заавал очиж үзэх газар: Литтль Күүк Юу нь сэтгэл хөдөлгөм бэ: Дэлхий дээр Little Kook шиг жижиг кекс худалдаалдаг газар олон байдаггүй. Улирал бүр гоёл чимэглэлээ өөрчилдөг бөгөөд Афин дахь нарийн боовны дэлгүүрүүд нь Инстаграмын постод хамгийн тохиромжтой.
4. Дубай, АНЭУ

Заавал очиж үзэх газар: Дубайн дизайны дүүрэг Юу нь сэтгэл хөдөлгөм бэ: Дубайд саяхан шинээр баригдсан энэ барилга бүтээл туурвидаг хүмүүсийн өлгий нутаг гэж хэлж болох бөгөөд гайхалтай дизайн, урлаг, соёлыг сонирхогчдод зориулсан газар юм.
5. Будапешт, Уншар

Заавал очиж үзэх газар: Буда Юу нь сэтгэл хөдөлгөм бэ: Хэрэв Будапешт руу амралтын 2 өдрийг өнгөрөөхөөр явбал, эхний өдрөө Хотын Буда гэх хэсэгт өнгөрүүлээрэй. Үзэх харах юм ихтэй газар гэдгийг дуулгахад таатай байна.

6. Ченду, Хятад

Заавал очиж үзэх газар: Аварга хулсны баавгай үржүүлгийн судалгааны бааз Юу нь сэтгэл хөдөлгөм бэ: Судалгааны бааз жуулчдад нээлттэй байдаг бөгөөд энэ газар ойролцоогоор 200 орчим хулсны баавгайн гэр юм.
7. Монтерей, Калифорни, АНУ

Заавал очиж үзэх газар: Биксби Крийк гүүр Юу нь сэтгэл хөдөлгөм бэ: Хэрэв та “Big Little Lies” цувралыг үзсэн бол, гарцаагүй хаашаа явахаа мэдэж байгаа биз ээ. Хэрэв та уг цувралыг үзээгүй бол гүүрээр хөндлөн гарч, уулга халдмаар байгалийн сайхныг тольдон хараарай. Удалгүй та тус цувралыг үзэхийг хүсэх болно.
8. Сициль, Итали

Заавал очиж үзэх газар: Калтагироне Юу нь сэтгэл хөдөлгөм бэ: Хотын музейн гайхалтай архитектур олон гэрэл зурагчид, дизайнерууд болон урлаг сонирхогчдын анхаарлыг татдаг.

9. Люксембург

Заавал очиж үзэх газар: Люксембург Юу нь сэтгэл хөдөлгөм бэ: Та амралтын өдрүүдээр энэ улстай бүрэн танилцаж амжина. Яарах хэрэггүй, сайхан цаг уурыг мэдэрч, Люксембургын гайхалтай үнэртэй цэцэрлэгүүдээр саатаарай.

10. Тбилис, Гүрж

Заавал очиж үзэх газар: Абанотубани Юу нь сэтгэл хөдөлгөм бэ: Тбилисийн түүхээр баялаг төв хэсгээс та өнгө өнгийн гайхалтай байшингуудыг олж харах бөгөөд, цэцэрлэгт хүрээлэнд алжаал ядаргаагаа тайлж, хотын өргөн чөлөөгөөр аялахдаа зууханд болгодог ер бусын амттай хачапури хоолыг амтлаарай.

11. Фоз до Игуазу, Бразил

Заавал очиж үзэх газар: Игуазу хүрхрээ Юу нь сэтгэл хөдөлгөм бэ: Аргентины хил дээр байрладаг Игуазу хүрхрээ нь дэлхий дээрх хамгийн том усан байгууламж билээ.

13. Доха, Катар

Заавал очиж үзэх газар: Сувд-Катар Юу нь сэтгэл хөдөлгөм бэ: Хаврын амралтын төлөвлөгөөгөө гаргасан уу? Сувд-Катарын хиймэл арал бол шинэ Дубайн далдуу модны арал л гэсэн үг.

13. Самарканд, Узбекистан

Заавал очиж үзэх газар: Биби-Ханым лалын сүм Юу нь сэтгэл хөдөлгөм бэ: 15-р зууны лалын сүмийг плита, сийлсэн гантигаар чимэглэсэн бөгөөд уран зураг шиг хуучны энэ газар соёлын өвийг хадгалж үлдсэн гайхалтай сүм гэдгээрээ алдартай.


Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь