Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Aмьдралдаа заавал очиж үзэх 10 хот

2019-05-10


Aмьдралдаа заавал очих үзэх 10 газар

1. Морокко улсын баруун хойд зүгт байрлах Chefchaouen хот нь амьдралдаа заавал үзэх 11 газрын нэгээр шалгарчээ. Нүд унагам цэнхэр өнгөтэй байгаа биз. Энэ хотруу заавал очиж яг л клип дээр гардаг шиг өнгөлөг гоё зургуудтай болоод буцаарай манайхаан

2. Хятад Yangshuo

Энэ зургийг үнэртэхгүй байж чадах уу? Шууд л голын эрэг, чийг, ногооны үнэр санаанд орж байгаа биз . Уултай ойрхон устай ойрхон загастай ойрхон шувуутай ойрхон хамгийн гоё нь аялахад энүүхэнд ойрхон кк

3.Santorini, Greece

Энэ газрыг ч манай аялагчид хэлүүлэлтгүй мэдэж байгаа байхоо. Дэлхийн хамгийн алдартай үзэсгэлэнтэй хотуудын нэг шүү дээ. 

Өөр өөрийн өвөрмөц өнгө аястай барилгууд байгаа хирнээ нийлээд гайхалтай хослолыг бий болгож байгаа биз. Ийшээ нэг очиж үзэх юмандаа бас байгаа байхаа

4. Лалибэла Эфиопи  

 Газрын гүний малтлагаас олдсон энэхүү чулуун сүм нь археологийн гайхамшигт зүй ёсоор тооцогддог байна. Сүм нь бүрэн бүтнээр барахгүй, та түүний хийц загвар болоод дотоод зохион байгуулалтыг ч харах боломжтой. Уг сүм нь цаг хугацааны хувьд дундад зуунд хамаардаг ба Кристийн шашны мөргөл үйлддэг байсан аж.

5. Mont-Saint-Michel, France

Нь 8-р зууны үед баригдсан сүмийг тойрон орших барилга болон хэрэм бүхий жижигхэн хот юм . Яг л диснэйнхүүхэлдэй кино дээрх жижиг хот шиг байгаа биз. Энд 50 гаруй хүн оршин суудаг бөгөөд дэлхийн хамгийн сэтгэл татам газруудын нэгээр тооцогддог байна

6. Huacachina, Peru

Та цөлийн дундах баянбүрдэд очиж үзэхийг хүсэж байсан уу? Тэгвэл энэ таны боломж. Итгэмээргүй үзэсгэлэнтэй байгаа биз энэ зэрэглээ биш шүү

7. Bruges, Belgium

Европ бол үлгэрт гардаг шиг дундад зууны үзэсгэлэнтэй барилгуудаар дүүрэн газар. Гэхдээ Bruges, Belgium шиг ийм үзэсгэлэнтэй нь ховор шүү

8. Alter do Chão, Brazil

Амазонк мөрний голд халуун орны үзэсгэлэнтэй арал орших боломжтой болов уу? Мэдээж тийм. Алчуураа ташаандаа зангидаад диваажинд байгаа мэт гайхалтай өдрүүдийг өнгөрөөхдөө бэлдээрэй.

9. Hallstatt, Austria

Яг л хоббит кино дээрх байгаль шиг харагдаж байгаа биз. Өндөр уулс болон үзэсгэлэнт барилгуудтай энэ нуурын эрэг бол Австрали дахь гайхамшгийн орон юм . Энэхүү үзэсгэлэнт газар нь амьдралдаа заавал үзэх 10 газрын нэгээр нэрлэгджээ.

10. Dubrovnik, Croatia

Адриатик тэнгисийн эрэг дэх уг хот болон цохио дээр орших хэрэм нь үзэсгэлэнтэй гэдгээрээ дэлхийд алдартай. Энд Хаадын тоглоом киноны зураг авалт хүртэл явагдаж байсан гээд боддоо 


Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь