Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Аяллын төлөвлөгөөгөө гаргах гэж байна уу ? Тэгвэл та заавал "Touring Bird" хуудсаар заавал зочлоорой

2020-03-19


Google компанийн үүсгэн байгуулсан Area 120 инкубатор Touring Bird нэртэй аяллын хөтчөө танилцууллаа. Touring Bird гэх аяллын хөтчийн тусламжтайгаар аяллын маршрутаа сонгох, сонгосон газраа очоод юу хийх боломжтой зэргийг нэг дороос олж мэдэх боломжтой ба төсөвтөө тааруулан аяллаа төлөвлөх гээд аялалтай холбоотой асуудлыг нэг дор, хялбараар шийдэх боломжтой юм.

Одоогийн байдлаар хүмүүсийн түгээмэл аялдаг болон аялахыг хүсдэг газрууд болох Нью-Йорк, Парис, Чикаго, Бостон, Амстердам, Берлин зэрэг хотуудын дэлгэрэнгүй мэдээллүүд оржээ. Тухайлбал Нью-Йорк хотын тухай мэдээлэл рүү нэвтэрвэл хотын хамгийн алдартай гурван газар, хоттой танилцах үнэгүй аяллуудын хуваарь, Instagram-д зориулсан зураг дарах газар, рестораны мэдээлэл гээд хэрэгцээтэй бүхий л зүйл багтсан болохыг харж болно.  Хамгийн гол нь Touring Bird хөтөч нь ямар ч үнэ төлбөргүй бөгөөд апп зэрэг нэмэлт зүйл татахгүйгээр шууд веб хөтчөөр хандах боломжтой юм. Хэрэв та дээрх хотууд руу аялахыг хүсч байвал Touring Bird хуудсаар заавал зочилж, төлөвлөгөөгөө гаргаарай.


Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь