Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Чэжү дэх кино зураг авалтаар алдаршсан газрууд

2019-05-10


1. Халла уул 

Галт уулын оргил Халла уул нь газар зүйн бүтцийн хувьд Чэжү дэх хамгийн алдартай газруудын нэг юм. Энэ нь өмнөд Солонгос улс дахь хамгийн өндөр уул ба Чэжүд очсон ихэнх аялагчид уулын оргил өөд алхдаг байна. Эдгээрээс хамгийн алдартай киног дурдвал My lovely Sam Soon

2. Собжикужи гэрэлт цамхаг

Толгодын орой дээрх энэхүү гэрэлт цамхгаас та мандах наран үзэсгэлэнт далайг харах боломжтой цаанаасаа л романтик газар билээ. Энэ цамхаг дээр Солонгосын алдартай киноны зураг авалт их хийгдсэн байдаг. F4, iris , All in зэрэг олон киноноос та уг цамхгийг олж харах боломжтой

3.Тэди баавгайн музей

 Энэ нь зуу зуун жилийн түүхт хүмүүс болон алдартнуудыг тэди баавгайн дүрээр дүрсэлсэн музей юм .Музейд 5мм-с эхлээд 1.8м хүртэлх өндөртэй баавгайнууд байдаг. Баавгайнуудыг хонины ноос ашиглан гар урлалаар хийдэг учир Солонгосын соёл урлагт үнэ цэнэтэйд тооцогддог байна. Энэхүү музей нь мөн хамгийн их киноны зураг авалт хийсэн газруудын нэг юм. /My princess/ 

4. “Бүгдийг нь” киноны байшин

Уг байшин нь Собжикужи гэрэлт цамхгаас холгүй бөгөөд "Бүгдийг нь" киноны зураг авалт хийх зорилгоор барьж байсан байна. Уг байшин жуулчдын анхаарлыг ихээр татдаг бөгөөд та энэ байшинд зочилж өөрийн гэсэн киноны бяцхан зураг авалтыг хийх боломжтой. 

 5. Bolnam cafe /Бомнал кафе/ 

 Уг кафед 2015 онд цацагдсан " Warm and Cozy " киноны гол зураг авалтуудыг хийсэн байна.  Кафе нь найрсаг дулаан уур амьсгалтай бөгөөд энгийн хэрнээ хөөрхөн дизайнтай, аль ч буланд зураг даруулахад тохиромжтой тохилог аж. Мөн эндээс далай их үзэсгэлэнтэй харагддаг гэнэ шүү


Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь