Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Дэлхийн хамгийн сонирхолтой экстрим аяллууд

2020-03-12


ТОРНАДО ШУУРГА ХӨӨХ АЯЛАЛ

Торнадо Алли дахь дэлхийн хэмжээний шуурга хөөх аялал жуулчлалын компани энэ аяллыг зохион байгуулдаг байна. Ихэвчлэн мэдээний албаныхан эсвэл кино бүтээгчид тэдэнтэй хамт аялдаг. Учир нь тэд Торнадо шуургыг илүү ойроос илүү бодитойгоор хальсандаа буулгахыг хүсдэг аж. Аяллын компани нь энэхүү аяллыг 20 жилийн турш зохион байгуулж байгаа бөгөөд өндөр туршлагатай баг удирдан явуулдаг байна. Аяллын хугацаанд АНУ-ын олон тооны муж улсуудаар 6 өдрийн турш аялах юм. Дараагийн аяллын хугацаа нь 2019 онд бөгөөд аяллын төлбөр нь хэзээ гэдгээс шалтгаалан 2500-2700 долларын хооронд байна.

АТЛАНТЫН ДАЛАЙН ГҮНД ЖИВСЭН  ТИТАНИК-РУУ ШУМБАХ АЯЛАЛ

1912 онд Титаник хөлөг онгоцоор аялах нь дээд зэрэглэлийн тансаг аялалд тооцогдож байсан бөгөөд энэ нь одоо ч гэсэн боломжтой болжээ. Америкийн OceanGate компани 2018 оны 5-р сард энэхүү аяллыг төлөвлөж байсан юм. Гэвч цаг агаарын таагүй байдал нь туршилтад нөлөөлж, аяллаа түр хойшлуулах шаардлагатай болсон ч 2019 онд аяллаа дахин төлөвлөсөн байна. 1912 онд Титаник хөлөг онгоцны нэгдүгээр зэрэглэлийн тасалбар 4,350 доллар байжээ. Одоо та бүхэн энэхүү найман өдрийн аялалд 105,129 доллар (1 хүний)  төлөн аялах боломжтой юм.  Аялал нь Канадын Ньюфаундландаас эхэлж цаашаагаа нисдэг тэрэг, хөлөг онгоц, дарвуулт онгоцоор зугаалах гэх мэт олон сонирхолтой хэсэгтэй ажээ.

CN TOWER ИЙН АЯЛАЛ

  CN Tower н Edge-walk аялал нь түүхэн дэх хамгийн сэтгэл татам сонирхолтой зүйл юм. Энэ аялал нь  356 метрийн өндөрт (116 давхарт) цамхгийн голын дээд талд орших 1.5 метрийн өргөнтэй тойрогтой зам дээр алхахыг санал болгож байгаа юм. Edge-walk нь нэлээн аюултай аялалд тооцогддог ч энэ нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан учир ямар ч санаа зовох зүйлгүй юм. Аяллын үнэ 225 доллар бөгөөд үүнд таны видео, зураг ,CN Tower-д хүрсний сертификат багтах ажээ.


Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь