Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Индонезийн Бали арал

2019-11-18


Үзэсгэлэнт байгаль, дулаан уур амьсгал, өвөрмөц ёс заншил, хямд үйлчилгээгээрээ дэлхийн жуулчдын сонирхолыг татдаг Индонезийн Бали арал
Энэхүү арлын тухай товч танилцуулъя.
“Travel & Leisure” сэтгүүлийн 2009 оны Дэлхийн шилдэг арал, “Lonely Planet”-н 2010 оны аялахад хамгийн таатай газраар шалгарч байсан Бали арал нь эрт цагаас Бурхдын нутаг гэж нэрлэгдэж иржээ. Хинди шашны эртний сүм дуган, галт уулс, шатлан сүндэрлэх цагаан будааны талбай, далайн эрэг, наран шарлагын газар, дахин давтагдашгүй ёс заншил урлаг, найрсаг хүмүүс хамгийн гол нь хямд үйлчилгээ энэ бүхэн Бали аралд цогцолжээ. Өвлийн сэрүүн цагаар жуулчид илүүтэй зорьдог энэхүү арал дээр үзэж сонирхох хийх зүйл их бий.
Хүүхэд залуучууд, залуу хосуудад далайн төрөл бүрийн усан спорт, усан парк, романтик ресортууд энд байхаас гадна урлаг түүх сонирхогчдод эртний сүм дуган, олон шашны хосолмол байдал, уугуул иргэдийн зан үйл туйлын их сонирхлыг татдаг байна. Харин зарим жуулчид энд зүгээр стрессээ тайлж далайн эрэг дээр биеэ шаран, хотын үймээнээс салахын тулд ирдэг гэж болно.
Шинэ газар аялахыг хүсэгчдэд зориулан Бали арлын аяллыг хямд үнээр зохион байгуулж эхлэлээ.
Гэр бүлээрээ, бал сараараа, мөн хүүхдийн амралтаараа аль ч үед аялах боломжтой юм.


Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь