Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Сонгкран фестиваль буюу Тайландын усан Шинэ Жил

2019-11-18


Тайландын ард тvмэн шинэ жилийн баяраа євєл хийдэггvй ажээ. Жавар тачигнасан євлийн улирал гэж байдаг ч vгvй юм чинь, аргагvй биз дээ. Тэд єєрсдєє эх нутгаа жилийн хэдэн улиралтайг ч сайн мэддэггvй, бєгєєд ер нь хэд бол гэж их гайхдаг гэнэ. Зєв хариулт нь хоёр: “халууны улирал”, “маш халуун улирал” гэж. Тиймээс тайландчууд жил бvрийн 4-р сарын 13-15-ны єдрvvдэд шинэ жилийнхээ баярыг тэмдэглэдэг байна. Гэхдээ гурвын баярын єдєр нь зvгээр л албан ёсны тоо юм. Учир нь тэд жил бvр 5–аас дээш єдєр “шинэ оноо угтах” ажиллагаагаа сунжруулан vргэлжлvvлдэг ажээ. Тайландад шинэ жилийг "Сонгкран" гэж нэрлэдэг нь эртний энэтхэг хэлнээс гаралтай vг юм байна. Сонгкран нь санскрит хэлнээс орчуулбал “шилжилт” гэсэн утгатай ажээ. Дашрамд дурдахад тус улсад “улаан цамцтангуудын бослого” хэмээх сєрєг хvчний хєдєлгєєн нь цуст мєргєлдєєнийг бий болгож нилэн vймээн тариад байгаа боловч баярын уур амьсгал сєргєлдєєнийг тvр зогсоож чаджээ. За ингээд далайн чанад дахь халуун уур амьсгалтай харь нэгэн орны ард тvмэн энэ єдрvvдэд хэрхэн шинэ оноо цасаар биш усаар угтаж байгаа талаархи фото мэдээлэлтэй танилцахыг урьж байна.

Тайландын шинэ жилийн хамгийн зугаатай vйл ажиллагаа нь бvтэн гурван єдрийн турш (ихэнхдээ 5-аас дээш єдєр) vргэлжлэх усан байлдаан, цагаан шавран тулаан юм байна. Баярын єдрvvдэд хvссэн хэн бvхэн алхам бvрт зарагдах усан буу, автомат гээд тєрєл бvрийн усан байлдааны “зэвсгvvдээс” дурын сонголтоороо худалдан авах боломжтой ажээ.
Vvнд 10 батын vнэтэй бяцхан буунаас авахуулаад багтаамж их, тусгал холтой метр гарангийн урт автомат хvртэл байдаг аж. Тайландын ард тvмэн Сонгкран баяраа тэсэн ядан хvлээж, “буу шийдмээ” эртнээс бэлдэн, хаашаа хэнтэй цуг явж, хэнийг норгох вэ гэдгээ сайтар тєлєвлєдєг байна. Ингээд л жил бvрийн 4-р сарын 13-ны єглєє гартаа тєрєл бvрийн усан буу, хувин сав барьсан хvмvvс гудманд гарч, цусгvй тулаанаа эхлvvлдэг ажээ. Дашрамд дурдахад нохой гаслам халуун єдєр хvйтэн усанд норно гэдэг хамгийн тааламжтай мэдрэмж байдаг билээ.   


Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь