Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Японд улсад харж болох 7 хачирхалтай зүйлс

2019-05-09


Японд улсад харж болох 7 хачирхалтай зүйлс

 Наран улс хэмээн дэлхий дахинаа нэрлэгддэг арлын Япон орон бол  хамгийн сонирхол татам  аялахад тааламжтай орнуудын нэг.  Тэгвэл бидний мэдэхгүй олон сонирхолтой зүйлс Япон оронд байдаг бололтой. Ингээд зөвхөн Японд л харж болох 7 хачирхалтай зүйлсийг сонирхуулъя 

1."Мэйд Кафе" 

Гэрийн үйлчлэгчийн хувцас өмссөн зөөгч охидтой кафе. Энд та яг л гэрийн эзэн шиг байх болно 

2. Капсул зочид буудал 

Японы алдарт капсул зочид буудал нь  яг л шинжлэх ухааны туршилттай зөгнөлт кинон дээрх шиг. Нэг өрөөнд нэг л хүн багтах боломжтой жижигхэн бөгөөд маш энгийн үйлчилгээтэй зочид буудал юм. 

3.Хамгийн олон төрлийн Кит Кат

Япон улсад дэлхий дээрх хамгийн олон төрлийн Кит Кат худалдаалагддаг байна. 

4.Cat cafe 

Уг кафед та муур эрхлүүлж тэднийг тэвэрч хамт тоглож болно. Япон улсад ийм амьтадтай кафе их байдаг бөгөөд туулай, зараатай кафе ч мөн байдаг. 

5. Ганцаардмал хүмүүст зориулсан кафе 

Ганцаараа ширээнд сууж юм идэхэд эвгүй байдаг л биз дээ. Тэгвэл энэхүү кафед та хажуудаа суусан өхөөрдөм чихмэлүүдтэй хамт хооллож болно

6.Өвөрмөц амттай зайрмаг 

Луувантай, улаан лоольтой зэрэг өвөрмөц амттай зайрмагуудыг та Японд туршиж үзэх боломжтой 

7. Загварын хурц шийдэл 

Японы гудамжинд та өнгө өнгийн өвөрмөц хувцастай хүмүүсийг харах боломжтой. Яг л гала хамтлагийнх шиг 😅


Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь