Дэлхийн стандартыг үйлчилгээндээ MNS ISO 45001:2018 MNS ISO 9001:2016 ISO 14001:2015

Тухай

2021-05-02

Монголын аялал жуулчлалын ТЭРГҮҮЛЭГЧ КОМПАНИ – “Нью жуулчин турс” ХХК

 

Манай компани 2002 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд зөвхөн Монголдоо төдийгүй АНУ, Япон, БНХАУ, Тайвань зэрэг гадны орнуудад өөрийн салбар компаниудтай, аялал жуулчлалын маркетинг болон үйлчилгээний сүлжээ бүхий групп компани юм.

Одоогоор бид:

  • Инбаунд  аялал: Гадаадын жуулчин хүлээн авах үйлчилгээ, одоогоор 23 орны 150 гаруй тур оператор компаниудтай хамтран ажиллаж, жилд дундажаар 10 мянга орчим жуулчидыг Монголдоо аялуулахаар хүлээн авч байна.
  • Аутбаунд аялал: Гадаад аялал, дэлхийн 40 гаруй улсын 70 орчим чиглэлд гадаад аяллуудыг тогтмол зохион байгуулж, жилд дундажаар 5000 гаруй монгол жуулчдыг аялуулж байна.
  • Дотоодын аялал: Эх орныхоо үзэсгэлэнт сайхан байгальд Монгол хүн та тав тухтайгаар, сэтгэл амар аялахад бид газарчилна. Алтай Таван Богд, Улаагчийн хар нуур, Хяргас нуур, Хөвсгөл нуур, Тайга, Мэнэнгийн тал, Дорнод, Буйр нуур, Шилийн Богд, Хархорин, Цагаан Суварга, Хэрмэн цав, Тэрэлж, Хагийн хар нуур, Мөнгөн морьт, Бурхан Халдун уул, Эзэн Чингис хааны нутаг, Хамрын хийд, Сайханы хөтөл гээд та Монгол орныхоо өнцөг булан бүрт хүрэх дотоод аялал, хөтөлбөрөө бидэнтэй хамт гаргаж аялаарай. 
  • Тусгай /чартер/ нислэгтэй аялал: Хайнан, Чежү, Дубай, Анталяа, Макао, Окинава, Осака, Шизүока, Фүкүшима, Пукет, Бангкок, Сингапур, Себү, Ханой, На Транг зэрэг Монголчуудын амарч, аялах дуртай газрууд руу байнгын нислэг байдаггүй тул ШУУД, ЧАРТЕР, НИСЛЭГТЭЙ АЯЛАЛ байнга зохион байгуулдаг. 

Авто тээвэр /авто машины түрээсийн үйлчилгээ/:

Монголын хамгийн том аялал жуулчлалын автобаазын нэгийг манай компани эзэмшдэг бөгөөд одоогоор бид дараах тээврийн хэрэгслийн түрээсийн үйлчилгээг үзүүлж байна.

  • 45 хүний суудалтай том оврын 10 автобус,
  • 22-24 хүний суудалтай дунд оврын 10 автобус,
  • 5-7 хүний суудалтай бага оврын 4 автобус,
  • Японы 4WD 7 жийп болон бусад төрлийн машинаас бүрдсэн 40 гаруй тээврийн хэрэгслээр авто машины түрээсийн үйлчилгээг эрхэлж байна.

Манай жолооч нар Монгол улсын зам, маршрутыг сайн мэддэг, мэргэшсэн, жуулчинд аюулгүй, тав тухтай үйлчилгээг үзүүлж чадахуйц туршлагатай хамт олон юм. Бид жил бүр жолооч нараа үйлчилгээ болон аюулгүй байдалд чиглэсэн сургалтад хамруулдаг.  Техникийн аюулгүй байдал бол амжилттай аяллын чухал хэсэг байдаг тул авто машины техник, бүрэн бүтэн байдлыг байнга шалгаж, шаардлага хангасан, аюулгүй машин техникээр үйлчилгээгээ үзүүлдэг.

 

Аялал Жуулчлалын Ур Чадварын Мэргэжлийн Сургууль (МСҮТ)

Бид Монголын аялал жуулчлалын салбарын анхдагч байгууллагуудын нэг болохын хувьд үйлчилгээний бүхий л түвшинд мэргэжлийн ажилтнуудыг бэлтгэх зорилгоор Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Недерландын ахлах мэргэжилтнүүд, PUM болон Эделвайс зочид буудалтай хамтран аялал жуулчлалын ур чадвар дээшлүүлэх мэргэжлийн сургууль (МСҮТ) байгуулсан.

МСҮТ-ын зорилго нь аялал жуулчлалын компани, гэр бааз, зочид буудал болон рестораны үйлчилгээний технологи, стандарт, ёс зүйг эзэмшсэн мэргэжлийн, ур чадвар бүхий аяллын хөтөч, жолооч, баазын менежер, ресепшн, тогооч, зөөгчдийг бэлтгэн гаргахад оршино. Манай сургуулийн онцлог нь сургалтын хугацаа 1 жил, улсын тэтгэлэгтэй, суралцаж байх үедээ цалинтайгаар дадлага хийх боломжтой, төгсөөд шууд ажлын байртай болдог зэрэг юм.

 

Зочид Буудал

“Нью Жуулчин Турс” ХХК нь Чингис Хааны талбай, Үндэсний музей, Байгалийн түүхийн музей гэх мэт их хотын хамгийн сонирхолтой газруудад ердөө л хэдхэн хором алхаад хүрэх зайд орших 3 одтой “Эдэлвайс” зочид буудлыг эзэмшдэг. Орчин үеийн стандартыг бүрэн хангасан  20 өрөө бүхий энэхүү зочид буудлын нөхөрсөг ажилчидын чанартай үйлчилгээгээр дамжуулан зочид нь Монголчуудын зочиломтгой ёсыг мэдэрдэг билээ. Эделвайс зочид буудлын эрхэм зорилго бол зочныг сэтгэл хангалуун байлгах учир бид таныг байрлаж буй хугацаанд тав тухтай, амар тайван байгаа эсэхэд үргэлж санаа тавих болно. Зочид буудалд ирсэн зочдын наад захын хэрэгцээг хангах үйлчилгээнээс гадна амралт болон бизнест тань зориулсан бусад хөтөлбөр, үйлчилгээг ч санал болгодог.

ЖУУЛЧНЫ БААЗУУД

Мөн бид монголынхоо үзэсгэлэнт байгальд байрлах, өөр өөрийн онцлог бүхий дараахь 4 жуулчны баазуудыг олон жилийн туршид ажлуулж байна.

  • ГҮРҮ ЭКО КОМПЛЕКС - Тэрэлж, Улаанбаатар
  • ХОЁР ЗАГАЛ ЛОДЖ - Рашаант, Булган аймаг
  • АЛУНГОО ЛОДЖ - Тэрэлж, Улаанбаатар
  • ГОВИЙН НАРАН ЛОДЖ- Хан Хонгор, Өмнөговь аймаг

 

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn