Дэлхийн стандартыг үйлчилгээндээ MNS ISO 45001:2018 MNS ISO 9001:2016 ISO 14001:2015

Турк улсын аялал

2021/06/19 - 2021/06/25

Хугацаа

7 шөнө, 6 өдөр

Улс

Турк

Чиглэл

Ерөнхий мэдээлэл

Онцлох

Apollon Temple, The ancient city of side, Manavgat Waterwall зэрэг үзвэрүүд

Үзэсгэлэнт Дюден хүрхрээ,  Турк улсын үнэт эдлэлийн дэлгүүр, савхи нэхий эдлэлийн дэлгүүр болон үндэсний барааны дэлгүүрээр  зочлох, Олимпус хэмээх кабель машинд суун Анталия хотыг дээрээс нь харах,  Дараа нь Амьтны хүрээлэн руу явах, Даруулт завиар газар дундын тэнгисийн гайхалтай байгалиар аялах, Анталия хотын худалдааны төвөөр  зочлох,

Хөтөлбөр

Өдөр 1
УБ-Анталия

Энэ өдөр тогтсон цагт Чингис хаан нисэх онгоцны буудал дээр цуглаж, өглөөний 07:00 минутанд УБ хотоос ниснэ. Замдаа Туркийн .... хотод түр зогсон онгоцоо сумлана. Онгоц сумлах үед зорчигч бууж, сууж болохгүй анхаарна уу. Дараа нь үргэлжлүүлэн Анталия хот руу ниснэ. Ингээд ойролцоогоор 8-9 цаг ниссэний дараа Туркийн цагаар өглөөний 11:00 цагт Анталия хотод газардана. Энэ үед орон нутгийн хөтөч болон Монгол хэлтэй хөтөч, тайлбарлагч таныг угтан авч зочид буудалд хүргэж үйлчилнэ. Таны байрлаж буй зочид буудал нь 5 одтой зочид буудал байх бөгөөд өглөө, өдөр, оройн хоолыг буффетээр үйлчлэх юм. Мөн уух зүйлс бүгд аяллын зардалд багтсан тул та өөрийн сонголтоор зочид буудлаас хоол ундааны зүйлсээ зооглох юм. Ингээд зочид буудалд хүргүүлэн өрөөндөө байрлана. Тогтсон цагт цуглан энэ өдрийн аялалдаа гарна. Энэ өдөр та Apollon Temple, The ancient city of side, Manavgat Waterwall зэрэг үзвэрүүдийг үзнэ. Орой нь зочид буудалдаа ирэн оройн хоолондоо ороод амарна.

Буудал

Буудал

Зоог

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 2
Анталия

Энэ өдөр чөлөөт өдөр. Та өөрийн хүслээр хотоор зугаалж, гадуур худалдан авалт хийх боломжтой. Өглөө, өдөр, оройн хоолоо зочид буудалдаа иднэ. Орой нь буудлын өрөөндөө байрлан амарна. /чөлөөт өдөр тул хөтөч, унаагаар үйлчлэхгүй/

Буудал

Буудал

Зоог

Өдрийн хоол

Оройн хоол

Өглөөний хоол

Өдөр 3
Анталия

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Дараа нь чөлөөт цаг. Ингээд өдрийн хоолны дараа Үзэсгэлэнт Дюден хүрхрээг үзэж, дурсгалын зураг татуулна. Дараа нь Турк улсын үнэт эдлэлийн дэлгүүр, савхи нэхий эдлэлийн дэлгүүр болон үндэсний барааны дэлгүүрээр зочилно. Хүсвэл та худалдан авалт хийх боломжтой. Эндээс та зөвхөн Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгөн эдлэл, Европ руу өндөр үнээр нийлүүлдэг үслэг эдлэлийг хямд үнээр худалдан авах боломжтой. Орой нь зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Анталия

Өглөөний цайгаа зочид буудалдаа иднэ. Дараа нь чөлөөт цаг. Өдрийн хоолны дараа тогтсон цагт цуглан энэ өдрийн аялалдаа гарна. Эхлээд Олимпус хэмээх кабель машинд суун Анталия хотыг дээрээс нь харна. Дараа нь Амьтны хүрээлэн руу явна. Үргэлжлүүлэн Даруулт завиар газар дундын тэнгисийн гайхалтай байгалиар аялна. Орой нь буудлын өрөөндөө байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 5
Анталия

Энэ өдөр чөлөөт өдөр. Та өөрийн хүслээр хотоор зугаалж, гадуур худалдан авалт хийх боломжтой. Өглөө, өдөр, оройн хоолоо зочид буудалдаа иднэ. Орой нь буудлын өрөөндөө байрлан амарна. /чөлөөт өдөр тул хөтөч, унаагаар үйлчлэхгүй/

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 6
Анталия

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Дараа нь чөлөөт цаг. Өдрийн хоолны дараа тогтсон цагт цуглан Анталия хотын худалдааны төв руу явна. Худалдааны төв дээр ирээд чөлөөт цаг. Та өөрийн хүслээр худалдааны төвөөр зугаалж, худалдан авалт хийх боломжтой. Орой тогтсон цагт унаагаар зочид буудалдаа хүргүүлнэ. Оройн хоолоо зочид буудалдаа зооглоод амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 7
Анталия

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөн, унаагаар нисэх онгоцны буудал хүргүүлэн Улаанбаатар хотын зүг 13:00 цагт ниснэ. Замдаа мөн сумлах тул түр зогсолт хийнэ. Сумлах үед онгоцноос бууж, суух боломжгүйг анхаарна уу. Ингээд 6 сарын 25-26нд шилжих шөнийн 03:00 цагийн орчим Улаанбаатар хотод газардана. Ийнхүү аялал өндөрлөнө.  

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь