Дэлхийн стандартыг үйлчилгээндээ MNS ISO 45001:2018 MNS ISO 9001:2016 ISO 14001:2015

Анталия Памуккале

2021/06/19 - 2021/06/25

Хугацаа

7 шөнө, 6 өдөр

Улс

Турк

Чиглэл

Ерөнхий мэдээлэл

Онцлох

Хөтөлбөр

Өдөр 1
Анталия

Энэ өдөр тогтсон цагт Чингис хаан нисэх онгоцны буудал дээр цуглаж, өглөөний 07:00 минутанд УБ хотоос ниснэ. Замдаа Туркийн Челябинск хотод түр зогсон онгоцоо сумлана. Онгоц сумлах үед зорчигч бууж, сууж болохгүй анхаарна уу. Дараа нь үргэлжлүүлэн Анталия хот руу ниснэ. Ингээд ойролцоогоор 8-9 цаг ниссэний дараа Туркийн цагаар өглөөний 12:00 цагт Анталия хотод газардана. Энэ үед орон нутгийн хөтөч болон Монгол хэлтэй хөтөч, тайлбарлагч таныг угтан авч зочид буудалд хүргэж үйлчилнэ. Таны байрлаж буй зочид буудал нь 5 одтой зочид буудал байх бөгөөд өглөө, өдөр, оройн хоолыг буффетээр үйлчлэх юм. Мөн уух зүйлс бүгд аяллын зардалд багтсан тул та өөрийн сонголтоор зочид буудлаас хоол ундааны зүйлсээ зооглох юм. Ингээд зочид буудалд хүргүүлэн өрөөндөө байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 2
Анталия

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Дараа нь чөлөөт цаг. Ингээд өдрийн хоолны дараа Үзэсгэлэнт Дюден хүрхрээг үзэж, дурсгалын зураг татуулна. Дараа нь Турк улсын үнэт эдлэлийн дэлгүүр, савхи нэхий эдлэлийн дэлгүүр болон үндэсний барааны дэлгүүрээр зочилно. Хүсвэл та худалдан авалт хийх боломжтой. Эндээс та зөвхөн Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгөн эдлэл, Европ руу өндөр үнээр нийлүүлдэг үслэг эдлэлийг хямд үнээр худалдан авах боломжтой. Орой нь зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өдрийн хоол

Оройн хоол

Өглөөний хоол

Өдөр 3
Анталия

Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Дараа нь  чөлөөт өдөр. Өдрийн хоолны дараа МЭӨ III зуун жилээс эхлэлтэй хуучин хотын талбай эртний хотын бэлэг тэмдэг болсон Apollon Temple, The ancient city of side гэх Анталья хотын заавал очиж үзэх ёстой газарт зүй ёсоор ордог музей болон театр зэрэг түүхийн дурсгалт газруудаар зочилно. Дараа нь Сидэ хотын үзэсгэлэнт Manavgat Waterwall хүрхрээнд очиж зургаа авахуулж, чөлөөт цагийг өнгөрүүлэх боломжтой. Орой нь зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Анталия-Памуккале

Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Чөлөөт цаг. Өдрийн хоолны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Памуккале хот руу хөлгийн жолоо зална. Замаараа Туркийн савхин эдлэл, бэлэг дурсгал, дарс зэрэг сонирхолтой газруудаар орно. Памуккалед ойролцоогоор 17:00 цагийн үед ирнэ. Ингээд буудалдаа ирж, өрөөндөө байрлана. Оройн хоолоо буудалдаа зооглоно. Бидний буух зочид буудал нь “Памуккале халуун рашаан” хэмээн алдаршсан амралтын бүст байрлах бөгөөд эрдсээр баялаг халуун рашаан, хүйтэн бассейн байдаг ба та аяллын ядаргаагаа тайлах боломжтой юм. 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 5
Памуккале

Өглөөний цайны дараа дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн Hierapolis-Pamukkale-д зочилно. Тус газар нь чулуужсан цохио бүхий нийт 2700 метрийн урттай 600 метрийн өргөнтэй, 150 метр өндөр цасан цагаан цайзын дээр орших Hierapolis хэмээх МЭ 200 онд баригдсан 20.000 суудал бүхий театр, Анталийн эртний булш бунхнууд, Ромын үеийн уран барилгын туурийг үзэх ба мөн эртний Ромын Клеопатра хатанд зориулж тусгайлан барьсан халуун рашаан бүхий усан санд нэмэлт төлбөртэйгээр үйлчлүүлэх боломжтой. Орой нь зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 6
Памуккале-Анталия

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Дараа нь чөлөөт цаг. Өдрийн хоолны дараа тогтсон цагт цуглан Анталия хотын худалдааны төв руу явна. Худалдааны төв дээр ирээд чөлөөт цаг. Та өөрийн хүслээр худалдааны төвөөр зугаалж, худалдан авалт хийх боломжтой. Орой тогтсон цагт унаагаар 4 одтой зочид буудалдаа хүргүүлэн амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 7
Анталия-Челябинск-УБ

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөн, унаагаар нисэх онгоцны буудал хүргүүлэн Улаанбаатар хотын зүг 13:00 цагт ниснэ. Замдаа мөн сумлах тул түр зогсолт хийнэ. Сумлах үед онгоцноос бууж, суух боломжгүйг анхаарна уу. Ингээд ............ шилжих шөнийн 03:00 цагийн орчим Улаанбаатар хотод газардана. Ийнхүү аялал өндөрлөнө.  

Буудал

Автобус

Зоог

Өглөөний хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь