Дэлхийн стандартыг үйлчилгээндээ MNS ISO 45001:2018 MNS ISO 9001:2016 ISO 14001:2015

ТУРКИЙН АНТАЛЬЯ ПАМУККАЛЕ

2021/12/18 - 2021/12/25

Хугацаа

8 шөнө, 8 өдөр

Улс

Чиглэл

Ерөнхий мэдээлэл

Аялагч та:
 Аялагч ковид19-н 2 тун вакцинд хамрагдсан байх

 Сүүлийн 4 сар дотор тусаад эдгэсэн байх

 2 тун вакцинд хамрагдсан эсвэл ковид тусаад эдгэсэн эцэг, эхийн хамт аялсан хүүхэд тусгаарлалтанд орохгүй

 Аялагч Вакцин хийсэн серфиткатаа болон ПСР шинжилгээний бичгээ англиар тус бүр хоёр хувь авч явна.

 Өвдөөд эдгэрсэн хүмүүс Англиар эмнэлэгээсээ эсвэл ЭМЯ-аас эдгэрсэн гэдэг бичиг авна.

 Өвдөөд эдгэрсэн хүмүүс нисэхээс өмнө 48 цаг өмнө эсрэг биетийн шинжилгээ өгч англи хэл дээр хувилан авч явна

.  Онгоц нисэхээс өмнө 72 цагийн өмнө Монголд болон Турк улсад ПСР шинжилгээ өгнө. Шинжилгээний төлбөрийг зорчигч өөрөө хариуцна.

 Гадаад паспортны хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх шаардлагатай.

Онцлох

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар-Анталья

Улаанбаатар хотоос өглөө 07:00 цагт Аэромонголиа авиакомпанийн тусгай нислэгээр Турк улсын үзэсгэлэнт далайн эргийн хот болох Анталья хот руу ниснэ. Анталья-д 12:00 цагт буусны дараа хилээр нэвтэрнэ. Хөтөч, зохион байгуулагчтай уулзаж автобусандаа сууна. Зочид буудалдаа ирж бүртгэл хийлгэнэ. Буудлын өрөөгөө хүлээн авч аяллын ерөнхий хөтөлбөртэй танилцан хөтчөөс зөвлөгөө авна. 

Зочид буудал нь өөрийн эзэмшлийн далайн эрэг дээрх наран шарлагын газар, мөн дотор болон гадна бассейнтай. Эргэн тойрондоо усан парк, далайн зогсоол, усан спортын клуб, үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнтэй. Зочид буудлын бүх хоолоо буфет маягаар үйлчлэх бөгөөд уух зүйлс нь бүгд үнэгүй.Анхаарах зүйлс: Далайн эрэг нь буудлаас 5 минутын зайд байрладаг ба буудлын гаднаас мини-автобус далай хүртэл хүргэж өгч үйлчилдэг. Далайн эрэг нь буудлын эзэмшил тул наран шарлагын газар дахь бар ресторанд үнэ төлбөргүйгээр үйлчлүүлнэ.

Буудал

Буудал

Зоог

Өдрийн хоол

Өглөөний хоол

Оройн хоол

Өдөр 2
Анталья

Өглөөний цайны дараа тогтсон цагт цугларч Турк улсад байдаг Султанит чулуу шигтгэн урласан алт мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүрээр зочилж худалдан авалт хийнэ. Дараа нь Анталья хотын алдартай Турк савхин болон үслэг эдлэлийн дэлгүүрээр зочлоно.

Өдрийн хоолоо зочид буудалдаа ирж зооглоно. Өдрийн хоолны дараа Анталья хотын алдарт эртний Сидэ хотруу автобусаар явж Ромын эзэнт гүрний үеийн хуучин хот болон Аполлоны сүмийн туурийг үзнэ.

Оройн хоолоо Зочид буудалдаа зооглоод тухалж амарна.

Буудал

Буудал

Зоог

Өдрийн хоол

Өглөөний хоол

Оройн хоол

Өдөр 3
Анталья-Памуккале

Өглөөний цайгаа эртлэн уусны дараа 8:00 цагт буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Денизле хотод байрлах ПАМУККАЛЕ-руу автобусаар аялна. (242 км).

Замдаа өдрийн хоолоо турк ресторанд зооглоно. Дараа нь Денизли хотын нэрийн хуудас болсон анар жимсний талбайд байрлах амтат дарсны үйлдвэр дэлгүүртэй танилцана.

Памуккале уулын бэлд байрлах Колоссая зочид буудалдаа ирж өрөөгөө хүлээн авч оройн хоолоо зооглоно.

Бидний байрлах буудал нь Турк улсдаа “Памуккале халуун рашаан” хэмээн алдаршсан амралтын бүст байрлах тул ядаргаанаасаа  салах, алжаалаа тайлах эрдэс, баялагт халуун рашаантай юм.

Анхаарах зүйлс: Колоссая буудалд байрлах үедээ аялагч уух бүх зүйлсээ өөрөө худалдаж авна. Мини бар нь мөн ижил төлбөртэй.      

Турк улсын стандарт 5 одтой буудал         http://www.colossaehotel.com

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Памуккале

Агаарын бөмбөлөгийн хөтөлбөрт хамрагдах хүмүүс өглөө эрт 5 цагаас буудлын хүлээлгийн өрөөнөөс явна.  /Агаарын бөмбөлөгийн үнэ - 100 ам.доллар/ 

Өглөөний цайгаа тухтай ууж дараа тогтсон цагт цуглараад Денизли  хотын аяллын эхний үзвэр Памуккале цасан цагаан хөвөн уулыг очиж үзнэ. Дараа нь Дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн Хиараполис хотын туурь үзнэ. Тус газар нь чулуужсан цохио бүхий нийт 2700 метрийн урттай 600 м-ийн өргөнтэй, 150 м өндөр цасан цагаан цайз юм. МЭӨ 200 онд баригдсан Хиараполис хотын туурь ба эртний задгай театр  үзнэ.

Клеопатра хатанд зориулж тусгайлан барьсан рашаантай усан санд нэмэлт төлбөртэйгөөр үйлчлүүлж цагийг зугаатай өнгөрөөж болно. /Үйлчилгээний  үнэ- 13$/

Замдаа хөвөн даавуун эдлэлийн үйлдвэр дэлгүүрээр орно. / Хөнжил даавуу, дэр / Денизли хот нь нь хөвөнгийн тариалалаараа дэлхийд алдартай ба хөвөн давууны  хөнгөн үйлдвэрлэлийг тэргүүлэх салбараа болгосон байдаг.  Өдрийн хоолоо нутгийн ресторанд зооглоно. Оройн хоолоо буудалдаа ирж зооглоод амарна.

Анхаарах зүйлс: Колоссая буудалд байрлах үедээ аялагч уух бүх зүйлсээ өөрөө худалдаж авна. Мини бар нь мөн ижил төлбөртэй. Өдрийн хоол идэх ресторанд уух зүйлс төлбөртэй. 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 5
Памуккале-Анталья

Өглөөний цайгаа уусны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд, тогтсон цагт цуглараад Анталья хотын зүг хөдлөнө.  Анталья хотын далайн эрэгт 3 хоногийн турш байрлах 5 одтой тансаг зэрэглэлийн буудалаа ирж өдрийн хоолоо идсэний дараа өрөөгөө хүлээн авч амарна.

Зочид буудал нь далайн эрэг дээр байрлах өөрийн эзэмшлийн далайн эрэг дээрх наран шарлагын газар, мөн дотор болон гадна бассейнтай. Эргэн тойрондоо усан парк, завин зогсоол, усан спортын клуб, үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнтэй. Зочид буудал нь бүх хоол буфет байх ба мөн адил уух зүйлс бүгд үнэгүй.

Анхаарах зүйлс: Монгол буцах  ПГУ тестийг оройн цагаар өгнө. 30 ам.долларын үнэтэй.   

Pine Beach hotel 5 stars:  https://www.pinebeach.com.tr/en/index.html

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 6
Анталья

Өглөөний цай уусаны дараа Анталья хотын аялал хийнэ. Анталья хотын төвд байрлах Дуден хүрхрээ орж үзнэ. Дараа нь аялагчид өөрсдийн сонирхлоор амрах эсвэл Анталья хотын хамгийн том Mall of Antalya худалдааны төврүү явна. 

Зочид буудал нь далайн эрэг дээр байрлах 5 одтой тансаг зэрэглэлийн зочид буудал юм. Тус буудалд нь өглөө, өдөр, оройн хоол буфетээр, мөн  бүх төрлийн уух зүйл хөтөлбөрт багтсан.  

Анхаарах зүйлс: Mall of Antalya-аас буудал явах автобус нь яг цагтаа хөдлөх ба хоцорсон тохиолдолд жуулчид өөрсдөө таксигаар явах боломжтой ба таксиний төлбөрийг жуулчин өөрөө хариуцна. Буудлаас гарахдаа буудлын картыг авна уу.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 7
Анталья

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрсдийн сонирхлоор өнгөрүүлнэ. Зочид  буудалдаа бүхий л үйлчилгээг авч амрах  боломжтой. Мөн нэмэлтээр төлбөрт хөтөлбөр гаргуулан цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зөвлөгөөг аяллын хөтөчөөс гаргуулан авах боломжтой.

Зочид буудал нь далайн эрэг дээр байрлах 5 одтой тансаг зэрэглэлийн зочид буудал юм. Тус буудалд нь өглөө, өдөр, оройн хоол буфетээр, мөн  бүх төрлийн уух зүйл хөтөлбөрт багтсан. 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 8
Анталья-Улаанбаатар

Өглөөний цайны дараа гэртээ харих бэлтгэлээ хийнэ. Өдрийн хоолоо буудалдаа зооглоно. Дараа нь зочид буудлын өрөөгөө 11:00 цагт хүлээлгэн өгнө.

Тогтсон цагт цуглараад онгоцны буудал руу хүргүүлнэ. Замдаа туркийн алдарт Сорбэт чихрийн дэлгүүр орж худалдан авалт хийнэ.Анталья хотоос 17:00 цагаас хөөрч Улаанбаатар хотын “ Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд  маргааш өглөөний 07:10 цагт бууснаар аялал өндөрлөнө.

Буудал

Онгоц

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Бусад

Энэхүү аяллын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд аялал эхлэх үеийн унаа болон нислэгийн хуваарь, очих газрын нөхцөл байдал, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөтөлбөр болон аяллын цагт өөрчлөлт гарч болно. Аялал гарахаас өмнө батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.

Холбоо барих:
- 99909401, 88099401 /Хариуцсан Менежер/
- 70109401 /Оффисын утас/
- dambadorj@juulchinworld.mn
- www.newjuulchin.mn
 


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь