Хувь хүний аяллын бэлтгэл:
- Гэрэл зургийн аппарат
- Аялалд тохиромжтой гутал
- Цаг агаарт тохирсон хувцас
- Усны сав
- Нарны шил
- Нарны хамгаалалттай тос
- Утас цэнэглэгч /повербанк/
- Хөнгөн зууш
- Жижиг эмийн сан /ойр зуурын хэрэглээний/
2022/06/01 - 2022/06/05
Ерөнхий мэдээлэл
Тайлбар |
||||
Аяллын зардал: |
||||
Хүний тоо |
3-8 хүн |
8-12 хүн |
12-16 хүн |
16-40 хүн |
Унааны төрөл |
Ланд Круизер |
Старекс |
Автобус |
Автобус |
Зочид буудал |
Люкс 2 хүний |
Энгийн 2 хүний |
Энгийн 3 хүний |
Энигйн 4 хүний |
Жуулчны бааз |
Энгийн 1 гэрт 2 |
Энгийн 1 гэрт 4 |
Энгийн 1 гэрт 4 |
Энгийн 1 гэрт 4 |
ҮНЭ |
||||
Аяллын зардалд багтсан:
|
Аяллын зардалд багтаагүй:
Хувь хүний хэрэглээний зардал Холбоо барих:
|
Онцлох
Хөтөлбөр
Энэ өдөр бид өглөө 06:30 цагт “АРД” кино театр эсвэл танай хамт олон цуглахад тохиромжтой газар уулзаж аяллын автобусандаа сууна. Автобус 7:00 цагт УБ-с 580 км зайтай орших Баруун Урт хотыг чиглэн хөдөлнө. Замдаа хуучнаар Өндөрхаан буюу Чингис хотод өдрийн хоол идээд цааш явна. Орой Баруун-Урт хотод ирж буудалдаа байрлан, оройн хоол идээд амарна.
Буудал
Буудал
Зоог
Өдрийн хоол
Оройн хоол
Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Автобусандаа сууж Талын агуйн зүг хүлгийн жолоо зална. Ойролцоогоор 170 км орчим явна. Ингээд Дарьгангын алдарт Талын агуй руу орж дурсгалын зургаа татуулна. Үргэлжлүүлэн Дорнодын өргөн уудам талд өдрийн хоолоо зооглонгоо “Туждаа Хамт Явах Юмсан” дууг таалан сонсоно.
Үдээс хойшдоо Шилийн богд уулын хормойд байрлах бааз дээр “Монгол хорхог” амтархан зооглоно. Энэ шөнө жуулчны бааздаа алжаал тайлан амарна.
Буудал
Жуулчны бааз
Зоог
Өглөөний хоол
Өдрийн хоол
Оройн хоол
Өглөөний цайгаа уусны дараа Шилийн сайн эрсийн Шилийн Богд ууланд гарч хийморио сэргээнэ. Уул нь Дарьганга сумаас зүүн урагш 60 км-т далайн түвшнээс дээш 1778 метрт оршдог Дарьгангын энэ өндөрлөг тэгш газарт 200 орчим унтарсан галт уул байдгийн хамгийн өндөр нь Шилийн Богд уул юм. Богд уул гэх нэршил нь сүүлд Буддын шашны нөлөөгөөр нэмэгдэж нэрлэгдсэн нэршил бөгөөд эрт дээр үеэс Монголчууд "Шивээт шил", "Агшуун" хэмээн нэрийддэг байсан ба тал нутгийн их хайрхан хэмээн тахин шүтэж иржээ. Эртнээс нааш Монголчууд Шилийн Богдыг шүтэн биширч өглөөний ургах нарнаар гарсан эр хүний хийморь сэргэж хүлгийн шандас хөвчирдөг гэлцдэг.
Өдөр бааз дээрээ ирж өдрийн хоол идсэний дараа амралтын гэрээ хүлээлгэж өгнө. Автобусандаа сууж Дарьганга сумын байгалийн үзэсгэлэнт газрууд болон түүх дурсгалын газар болсон Алтан овооны зүг хүлгийн жолоо зална. Замдаа Ганга нуур, Молцог элс, хөшөө дурсгал, бичигт хад, хүн чулуун хөшөөг үзэж дурсгалын зураг татуулна. Оройдоо “Гангар хун” аялал жуулчлалын бааз дээр ирж оройн хоолоо идээд амарна.
Буудал
Жуулчны бааз
Зоог
Өглөөний хоол
Өдрийн хоол
Оройн хоол
Өглөөний цайны дараа автобусандаа сууж Монгол Улсын ирээдүйн аж үйлдвэрийн төв болох Сайншанд хотын зүг шороон замаар явна. Замдаа хөнгөн өдрийн зууш иднэ. Орой нь Сайншанд хотын зочид буудалд Дорноговь нутгийн оройн зоог амтархан зооглоно. Энэ шөнө зочид буудалд алжаал тайлан амарна.
Дорнын их яруу найрагч Б.Явуухулан
...Ганга нуураас ниссэн хун
Намартаа заавал буцаж ирдэг
Ганга нуураас явсан хүн
Насандаа заавал эргэдэг гэнэ... хэмээн шүлэглэсэн байдаг.
Буудал
Буудал
Зоог
Өглөөний хоол
Өдрийн хоол
Оройн хоол
Өглөө эртлэн босож Хамрын хийд дээр ирж энерги авч дурсгалын зураг татуулна. Дараа нь хүслийн хаданд хүслээ шивнэнэ. Сайншандад ирж зочид буудалдаа өглөөний цайгаа ууна.
Дараа нь машиндаа сууж Чойрын Богд уулын зүг явна. Энэхүү хайрхан нь өвөрмөц тогтоцтой хад чулуу элбэгтэй, хойд талаар нь хүн, амьтан ундаалах байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд аргаль янгир, чоно, үнэг, туулай, цармын бүргэд, идлэг шонхор зэрэг ховор амьтан жигүүртэн шувууд, ховор ургамал элбэгтэй. Эдүгээ тус ууланд 200 гаруй аргаль хонь нутагшиж байна. Чойрын Богд уулын ойр орчимд түүх соёлын дурсгалт газрууд, зураг дүрслэлүүд бий. Дагвасүндэл бурхан, Зүүн Жанжин Чойрын хийдийн туурь, түүний дэргэд Цагаан дарь эх бурхан, Хүслийн хад, Хүүхдийн овоо, Илдний зурагтай хад, эртний хятадын төмөр утасны хорооны туурь, Дугар Мээрэнгийн хөшөө гэх мэт газруудтай.
Замдаа Говьсүмбэр аймгйин Чойр сумд өдрийн хоол иднэ. Шөнө хотын ачаалал багатай үед УБ хотын “Төв номын сан” буудал дээр ирснээр манай аялал өндөрлөнө
Буудал
Буудал
Зоог
Өглөөний хоол
Өдрийн хоол
Бусад
Санал болгох аялал
Шагналууд
Бидний тухай
Холбогдох
Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.
6 сар
3,490,000 ₮ / 4ш, 5ө
7 сар
7,500,000 ₮ / 8ш, 7ө
Шилийн богд, Ганга нуурын аялал-Мөргөлийн аялал
1,190,000 ₮ / 4ш, 5ө
Улан Үд, Итгэл Хамбын мөргөлийн аялал 3ө2ш
550,000 ₮ / 2ш, 3ө
3,490,000 ₮ / 4ш, 5ө
Киргизстан Узбекистаны гайхамшиггүүд
6,190,000 ₮ / 7ш, 8ө
3,790,000 ₮ / 6ш, 7ө
Улан Үд, Итгэл Хамбын мөргөлийн аялал 3ө2ш
550,000 ₮ / 2ш, 3ө
Шилийн богд, Ганга нуур, Хамарын хийдийн аялал
1,190,000 ₮ / 4ш, 5ө
3,490,000 ₮ / 4ш, 5ө
8 сар
3,790,000 ₮ / 6ш, 7ө
3,790,000 ₮ / 4ш, 5ө
Киргизстан Узбекистаны гайхамшиггүүд
6,190,000 ₮ / 7ш, 8ө
3,490,000 ₮ / 4ш, 5ө