3,490,000 ₮ / 4ш, 5ө
1927 оны 6-р сарын 15-нд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн Буриадын 12–р их хамба лам Дашдорж Итигэловын бие 75 жилийн дараа газар доороос гаргаж ирэхэд хэвээрээ, амьд мэт байсан тухай мэдээлэл 2002 онд дэлхий дахины анхаарлыг татаж эхэлсэн билээ. 2002 оны 9-р сарын 2-нд лам нар тусгай ёслол үйлдэн 1.5 метрийн гүнд олон жил хадгалагдсан хуш модон хайрцагийг задлахад хамба лам Итегэловын бие яг амьд хүнийх шиг хэвээрээ байжээ. Түүнээс хойш 12-р их хамба Дашдорж Итигэлов-д итгэл биширлээр мөргөн гуйсан хэн бүхний хүсэл биелдэг тухай амнаас ам дамжин яригдаж, дэлхийн өнцөг булан бүрээр хүмүүс ирж залбирал үйлдэн хүслээ шивнэдэг болжээ.
Байгаль нуур нь 1642 м гүн, 673 км урт, 82 км өргөн, 31722 м2 талбайтай, дэлхийн хамгийн гүнзгий бөгөөд хамгийн олон буюу 25 сая жилийн настай цэнгэг уст нуур юм.