- Энэхүү аяллын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд аялал эхлэх үеийн нислэгийн хуваарь, очих газрын нөхцөл байдал, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөтөлбөр болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарахаас өмнө батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.
Тайландын Вант Улс Зүүн Өмнөд Азийн төв хэсэгт дөрвөн улстай хиллэн, далайд гарцтай 513 мянган км² газрыг эзлэн оршдог ба нийслэл нь Бангкок хот, бүрэн эрхт хэмжээт хаант засагтай вант улс юм. Энэ орныг 1939 он хүртэл олон улсад Сиам гэдэг нэрээр нь таньдаг байв. Тай бол Энэтхэг-Хятадын хойгт, өрнө захаараа Мьянмар, дорнод Лаос, Камбож, өмнөдөөр Малайз дөрөвтэй 4,863 км урт зурвасаар хиллэж, 513120 км2 газар эзлэн байдгаараа газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 49-д, хүн амын тоогоороо 20-т жагсдаг орон юм. Хүн амынх нь 80% нь тай, 10% нь хятад, 3% нь малай гаралтай. Үлдсэн 7%-ийг мон, кхмер, жижиг үндэстэн ястнууд бүрдүүлнэ. Улсын албан ёсны ярианы ба бичгийн хэл нь Тай хэл юм. Тай хэлээр ойлголцдог 67 сая гаруй хүн амтай улс юм.
Тайланд улс нь аялал жуулчлалыг өндөр түвшинд хөгжүүлсэн улс бөгөөд жил бүр тус улсыг зорин ирдэг жуулчдын тоо тасардаггүй, Аялахад хамгийн тохиромжтой улсын тоонд зүй ёсоор ордог аж.