Дэлхийн стандартыг үйлчилгээндээ MNS ISO 45001:2018 MNS ISO 9001:2016 ISO 14001:2015

Чэжү шууд нислэгтэй аялал

2022/06/22 - 2022/06/26

Хугацаа

5 шөнө, 4 өдөр

Улс

Солонгос

Чиглэл

Чежү

Ерөнхий мэдээлэл

Солонгос улсын хамгийн урд зүгт орших үзэсгэлэнт Чэжү хот нь 600 мянга гаруй хүн амтай аялал жуулчлал цогцоороо хөгжсөн хот бөгөөд 2011 онд Дэлхийн долоон гайхамшигийн нэгт шалгарсан юм.Салхи,Чулуу,эмэгтэй хүн олон болохоор САМДАДУ гэж нэрлэгдэх болсон арал. Хулгайч , Гуйлгачин , Хашааны хаалга байхгүй болохоор САММҮДУ гэж нэрлэгдэх болсон арал. Ер бусын Тамна улсын мянга мянган жилийн түүхийг нандигнан хадгалж буй арал. Солонгосын хамгийн том арал. Солонгосын цорын ганц өөртөө засах аймаг. БНСУ-ын хамгийн өмнөд хязгаар. Уушгин чулуугаар хучигдсан дэлхийд алдартай галт уулын арал. Хуурай газраа Орос, Хятадтай холбогдсон. Далайгаар бол Япон, Зүүн өмнөд азитай холбогддог улсын чухал цэг. Зүүнээс баруун хүртэл 73 км, өмнөдөөс умард хүртэл 31 км сунаж тогтсон зуувин хэлбэртэй арал. Голлох аялал жуулчлалын газрууд нь Хайрын хотхон, Солонгосд алдартай олон ангит кинонуудын зураг авалт хийсэн газрууд болон Эртний тосгон, Мандах нарын оргил, Ер бусын зам гэх мэт маш олон түүхт дурсгалт газрууд байдаг. Цэвэр агаар, цэвэр усаараа дэлхийд алдартай. Уур амьсгалын хувьд салхи ихтэй, зундаа халуун, хавар намар хамгийн тохиромжтой улирал. Өвөл цагт ч хасах хэм рүү бараг ордоггүй халуун дулаан уур амьсгалтай. Уулын хаант улс, эрвээхий төст шавьжнуудын орон. Лотте март, И-Март, Татваргүй барааны дэлгүүр болон Гоо сайханы барааны дэлгүрүүүд юм. Мөн Чэжү нэмэлт бүтээгдэхүүн буюу Адууны яснаас гаргаж авсан үе мөчний бэлдмдэл болон зөгийн балаар алдартай.

Онцлох

Хөтөлбөр

Өдөр 1
Чэжү - Улаанбаатар

Энэ өдөр Шинэ Улаанбаатар олон улсын нисэх онгоцны буудалд үүрийн 3:00 минутад цуглан 06:00 цагийн нислэгээр Солонгос Улсын үзэсгэлэнт Чэжү арал руу ниснэ. Солонгосын цагаар 10:50 цагт Чэжүгийн олон улсын нисэх онгоцны буудалд бууна. Хил гаалиар гарсаны дараа бид  хөтчийн хамт аяллаа эхлүүлнэ. Эхлээд Ер бусын зам буюу Шидэт зам ” /Mysterios Road/ -  замаар аялна. Энэ замын нууц нь одоо болтол тайлагдаагүй ба машины мотороо унтрааж зогсоход газрын өөдөө өөрийн инерцээрээ хөдөлдөг тул та очиж нууцыг нь тайлаарай.  Үргэлжлүүлэн Jeju Ice Museum буюу Мөсөн хотхоны музей орж халууныг түр ч гэсэн мартаарай. Мөн бодит мэт харагдах сонирхолтой 3D зураг авахуулан өөртөө шинэ дурсамжийг бүтээгээрэй. Орой нь зочид буудалдаа байрлан амарна.

Буудал

Онгоц

Зоог

Оройн хоол

Өдөр 2
Чэжү

Өглөөний цай зочид буудалдаа зооглоно. Дараа нь Чежү аралд алдартай Монгол Морин циркийн  “Жүнмүн хааны тоглолт”-ыг үзэж сонирхоно. Өдрийн хоолны дараа Солонгосын уламжлалт ахуй соёлыг харуулсан Сонг-Эб тосгонтой танилцана. Дараа нь Номхон далайд усан онгоцоор аялна. Орой нь зочид буудалдаа байрлан амарна

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Чэжү

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа  Солонгосын гоо сайхны барааны төрөлжсөн дэлгүүр орж худалдаа хийгээд, харин дараа нь Шинхуа усан паркт тоглож өдрийг хөгжилтэй өнгөрүүлнэ.

Орой нь зочид буудалдаа байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Чэжү

Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа чөлөөт өдөр, энэ өдөр та өөрийн хүсэлтээр дэлгүүр хэсэх, бусад нэмэлт хөтөлбөрүүд авах зэргээр цагийг хүссэнээрээ өнгөрөөх боломжтой. Энэ өдөр унаа, хөтөч үйлчлэхгүй. Орой нь зочид буудалдаа ирж амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Оройн хоол

Өдрийн хоол

Өдөр 5
Чэжү – Улаанбаатар хот

Өглөөний хоол зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Өдрийн хоолоо буфет ресторанд идээд, дараа нь Чежүгийн татваргүй барааны дэлгүүрээр орж шоппинг хийгээд нисэх буудал явна. Тэндээс 20:50 цагийн нислэгээр Улаанбаатар хот руу нисч 23:40 цагт Шинэ Улаанбаатар олон улсын нисэх буудалд газардснаар БНСУ-ын үзэсгэлэнт Чэжү арлаар хийсэн аяллаа өндөрлөнө.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn