Дэлхийн стандартыг үйлчилгээндээ MNS ISO 45001:2018 MNS ISO 9001:2016 ISO 14001:2015

Улан Үд, Итгэл Хамбын мөргөлийн аялал 3ө2ш

2022/06/16 - 2022/06/18

Хугацаа

3 шөнө, 2 өдөр

Улс

Орос

Чиглэл

Улан Үд

Ерөнхий мэдээлэл

Бүгд Найрамдах Буриад Ард Улсын нийслэл Улан Үд хот нь тус хотын дундуур урсдаг “Үд” голын нэрээр нэрлэгджээ. 1666 онд Үд голын хөндийд оросууд анхныхаа цайзыг барьж босгон “Дээд Үд“ буюу Верхне-Удинск хэмээн нэрлэсэн нь хожмын Улаан-Үд хот бөгөөд тэр үеэс тус бүс нутгийн төв болсон юм. Тус хотын газар нутгийн хэмжээ нь 365,7 км2, 500000 орчим хүн амтай, Орос, Буриад, бусад үндэстэн ястан холилдон суудаг урлаг, соёл, ШУ, үйлдвэрийн хот юм. Шашин нь христ, будда болон бусад шашин орно. 
1927 оны 6-р сарын 15-нд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн Буриадын 12–р их хамба лам Дашдорж Итигэловын бие 75 жилийн дараа газар доороос гаргаж ирэхэд хэвээрээ, амьд мэт байсан тухай мэдээлэл 2002 онд дэлхий дахины анхаарлыг татаж эхэлсэн билээ. 2002 оны 9-р сарын 2-нд лам нар тусгай ёслол үйлдэн 1.5 метрийн гүнд олон жил хадгалагдсан хуш модон хайрцагийг задлахад хамба лам Итегэловын бие яг амьд хүнийх шиг хэвээрээ байжээ. Түүнээс хойш 12-р их хамба Дашдорж Итигэлов-д итгэл биширлээр мөргөн гуйсан хэн бүхний хүсэл биелдэг тухай амнаас ам дамжин яригдаж, дэлхийн өнцөг булан бүрээр хүмүүс ирж залбирал үйлдэн хүслээ шивнэдэг болжээ.
 

Онцлох

  • Дашдорж Итигэлов-д мөргөх
  • Улан Үд хотын төв талбай
  • “Абсолют” дэлгүүр,
  • “Рынок” хүнсний зах
     

Хөтөлбөр

Өдөр 1
Пүрэв. УБ -Улаан-Үд

Өглөө эрт Улаанбаатар хотын Драгон төвд  цугларч 7:00 цагт Нью Жуулчин Турс ХХК-ны автобусанд суудлаа эзэлнэ. Автобус 7:30 цагт явна. Зам зуур идэх хүнсээ өөрсдөө сайн бэлдэж авч явна. 220 яваад Дарханы наана, 350 км яваад Алтанбулагийн хил дээр ирнэ. Ачаалалаас шалтгаалан хил гарна. Орой Улаан-Үд хотод ирж зочид буудлын өрөөндөө тухлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өдөр 2
Баасан. Улаан-Үд

Өглөө эрт өглөөний цайгаа уусны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Дараа нь Иволгинский дацанруу явж Итгэлт Хамбадаа мөргөнө (1 хүн 50 рубль ороход, 250 рубль мөргөхөд). Буцаж Улаан Үдэд ирж өдрийн хоол иднэ. Өөрсдөө Ленины хөшөө, Усан оргилуурын дэргэд дурсгалын зураг авахуулна. Оройн хоол зооглоно. Амралтын цаг.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Ням. Улан-Үд – УБ

Өглөө эрт цайгаа уугаад баазын өрөөгөө хүлээлгэж өгнө. Дараа Нью жуулчин турс компаний автобусанд сууна. Автобус 7:30 УБ-н зүг явна. Өдөртөө Алтанбулагийн хил дээр ирж гаалийн бүрдүүлэлт хийнэ. Ачаалалаас шалтгаалан хил гарсны дараа оройн хоолоо өөрсдийн мөнгөөр авч иднэ. Улаанбаатар хотод орой 22:00 цагт хөдөлгөөн багассан үед ирснээр манай аялал өндөрлөнө
 

Буудал

Автобус

Зоог

Өглөөний хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn