ЕВРОП ТИВ, 4 УЛС, 6 ХОТЫН АЯЛАЛ
ЕВРОП ТИВ, 4 УЛС, 6 ХОТЫН АЯЛАЛ
7 Шөнө / 8 Өдөр от ₮ 10 990 000 за человека
Лимит 100 человек
Позвонить 99909401
или написать трэвел-эксперту
INCLUDED:
Аяллын зардалд багтсан:
Нислэгийн тийз
Буудалд 1 өрөөнд 2 том хүн орох
Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ, хоол
Монгол хэлтэй орчуулагч, нутгийн хөтөч
Автобус үйлчилгээ
Гадаадад зорчигчдын гэнэтийн ослын даатгал
Аяллын үнэ: Том хүн 10,990,000
Аяллын үнэ: Хүүхэд 9,990,000
Холбоо барих: 95909401
Краткая программа
1 УЛААНБААТАР – ФРАНКУРТ
2 НИДЕРЛАНД УЛС – АМСТЕРДАМ ХОТ
3 ААЛСМЕЕР ХОТ – БЭЛЬГИ УЛС – АНТВЕРПЕН ХОТ
4 БРЮССЕЛЬ ХОТ – ЛЮКСЕМБУРГ
5 ПАРИС ХОТЫН АЯЛАЛ
6 ПАРИС ХОТ
7 ГЕРМАН – ФРАНКФУРТ ХОТ
8 ФРАНКФУРТ – УЛААНБААТАР
1 УЛААНБААТАР – ФРАНКУРТ
Аяллын эхний өдөр өглөөний 6 цагаас Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны
буудал цугларч бүртгэл хийлгээд, 09:05 цагийн шууд нислэгээр Герман улсын
Франкфурт хот руу ниснэ. Хил гаалиар
нэвтэрсний дараа хөтөчтэй уулзаж аялал эхэлнэ. Таныг нисэх буудлаас унаа болон хөтөч тосон авч Герман улсын Аахен хотод очиж буудлын өрөөгөө
хүлээн авч байрлан амарна. Хоол: Онгоцонд
2 НИДЕРЛАНД УЛС – АМСТЕРДАМ ХОТ
Өглөөний цайны дараа Нидерланд улсын Амстердам хот руу хөдөлнө. /оройлцоогоор 5 цаг гаран явна/ Та энэ өдөр Амстердам хотын аялал хийх бөгөөд Амстердам хот нь Нидерландын баруун хэсэгт, Хойд тэнгисийн эрэгт байрладаг 700 гаруй жилийн түүхтэй хот юм. Жил бүр Амстердамын түүхэн дурсгалт газрууд, агуу урлагийн цуглуулгууд, эртнээс хадгалагдан үлдсэн хотын хуучин хэсгүүдийн өвөрмөц өнгө төрхийг үзэхээр тасралтгүй жуулчид ирдэг байна. Энэ өдөр бид алдарт Madame Tassauds Amsterdam-г үзэж сонирхох бөгөөд та дэлхийн олон алдартнуудын лааны тосон баримлуудыг үзэж сонирхон дурсгалын зураг татуулах боломжтой. Хоол: Өглөө/Өдөр/----
3 ААЛСМЕЕР ХОТ – БЭЛЬГИ УЛС – АНТВЕРПЕН ХОТ
Өглөөний цайны дараа буудлын
өрөөгөө хүлээлгэн өгч Кюкенхоф цэцгийн паркаар
зочилно. Аалсмеер хот нь жил бүр цэцгийн парад зохион байгуулдгаараа алдартай
бөгөөд, энэхүү үзэсгэлэн нь дэлхийн цэцэгсийн хамгийн том, мартагдашгүй
үзэсгэлэнгийн нэг болдог байна. Үдээс хойш бид Бельги улсын Антверпен хот
дараагаар нь Брюссель хот руу явах бөгөөд буудлын өрөөгөө хүлээн авч бүртгэлээ
хийлгэн байрлан амарна. Хоол: Өглөө/Өдөр/----
4 БРЮССЕЛЬ ХОТ – ЛЮКСЕМБУРГ
Өглөөний цай буудалдаа уугаад Брьюссель хотын аялалдаа гарна. Хотын
аяллаар та бүхэн Төв талбай /Grand – Place of Brussels/, Маникан Пис /Mannekan
Pis/, Атом цогцолбор /Atonium/ зэрэг газруудаар зочлон танилцах боломжтой. Дараагаар нь Парис хотын зүг
хөдөлж, Парис хотод буудлын өрөөгөө хүлээн авч байрлан амарна. Хоол: Өглөө/Өдөр/Орой
5 ПАРИС ХОТЫН АЯЛАЛ
Энэ өдөр бид Парис хотын аяллаа эхлүүлэх бөгөөд Сена мөрнөөр усан
онгоцны аялал хийн Парис хотын үзэсгэлэнт усан онгоцон дээрээс тольдох
боломжтой. Хоол: Өглөө
6 ПАРИС ХОТ
Буудалдаа өглөөний цайгаа уугаад Парис хотын чимэг хамгийн өндөр барилга болох алдарт Ейффелийн цамхгийн 1,2,3-р давхруудаар зочлон Парис хотыг тольдож түүний гайхамшигтай танилцах болно. Та Парис хотыг тольдож цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалан, түүний гайхамшигтай танилцан цагийг өөрийн хүслээр өнгөрүүлээрэй. Дэлхийн хамгийн Том Музей болох Луврын музейгээр зочилж, Парисын Дарь эхийн сүм, Алдарт жанжин Наполеоний зарлигаар босгосон Ялалтын хаалгаар зочилно. Буудалдаа бүртгэлээ хийлгэн амарна.
Хоол: Өглөө/Өдөр/----
7 ГЕРМАН – ФРАНКФУРТ ХОТ
Өглөөний цай буудалдаа ууна. Өглөөний цайны дараа Герман улсын Франкурт руу хөдөлнө. Бүтэн өдөр чөлөөт өдөр байх бөгөөд та өдрийг өөрийн хүссэнээр амарч, дэлгүүр хэсэж өнгөрүүлээрэй. Хоол: Өглөө
8 ФРАНКФУРТ – УЛААНБААТАР
Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Буудлын
өрөөгөө хүлээлгэн өгөөд онгоцны буудал руу явах бөгөөд Улаанбаатар хотод
газардсанаар дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө. Хоол: Өглөө/Онгоцонд
Оставить запрос на индивидуальный тур
Want to join-in like-minded travelers to explore the country
EXPLORE JOIN-IN OPTIONSПолезная информация
Полезная информация о Монголии и на что следует обратить внимание, прежде чем отправиться в путешествие