Токио, Фүжи уул үзэх аялал

Токио, Фүжи уул үзэх аялал

5 Шөнө / 6 Өдөр from ₮ 5,600,000 per person

Limited to 500 guests


Send To A Friend
CALL 99062826

or speak to your travel professional

INCLUDED:

Жич: Энэ үнэ нь аялал эхлэхээс 21 хоногийн өмнө өгөх захиалгад хамрагдах үнэ бөгөөд тухайн газрын тэмдэглэлт баярууд болон цагаан сар,  шинэ жил зэрэг баярын өдрүүдэд үнэ өөрчлөгдөх болно.   
     
Аяллын зардалд багтсан: 
-    Японы 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд  2-оор байрлах зардал. /Хэрэв өрөөнд ганцаар байрлавал нэмж:  480,000 – 600,000 төгрөг төлнө/
-    Онгоцны тийз 2 талдаа
-    Хөтөлбөрт орсон Япон хоол    
-    Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ 
-    Жуулчны автобусны үйлчилгээ
-    Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
-    Визний хураамж    
-    Монгол хэлтэй хөтөч 


Аяллын зардалд багтаагүй:
-    “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
-    Хувь хүний хэрэглээний зардал
-    Оройн хоолнууд
-    Чөлөөт өдрийн унаа, хоолны зардал


Бусад:
-    Энэхүү аяллын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд аялал эхлэх үеийн нислэгийн хуваарь, очих газрын нөхцөл байдал, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөтөлбөр болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарахаас өмнө батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.
-    20-оос дээш хүнтэй аялалд ахлагч томилогдоно. 


Холбоо барих:
-    99062826 /Хариуцсан Менежер/
-    319401, 70109401 /Оффисийн утас/



Itinerary at a Glance

Өдөр 1
1 Улаанбаатар – Нарита – Чиба муж
Өдөр 2
2 Чиба – Яманаши муж
Өдөр 3
3 Фүжи уул
Өдөр 4
4 Токио
Өдөр 5
5 Токио хот – Нарита
Өдөр 6
6 Нарита – Улаанбаатар
Өдөр 1
1 Улаанбаатар – Нарита – Чиба муж

Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр өглөө 05:30 цагт цуглан бүртгэлээ хийлгэнэ. Онгоц 07:45 цагт Улаанбаатараас хөөрч Токио хотын Нарита нисэх онгоцны буудал дээр 13:40 цагт бууна. Хилээр нэвтэрч ачаагаа авсны дараа нутгийн хөтөчтэй уулзан автобусаар 2 цаг орчим яваад  Чиба мужд байрладаг Номхон далайн эргийн халуун рашаантай зочид буудалд байрлана амарна. Оройн хоол зочид буудалдаа иднэ.


Хоол: Онгоц, Орой

Өдөр 2
2 Чиба – Яманаши муж

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр Чикура жимснийн тайлбай орж намрын эхний ургацыг түүж иднэ. Үүний дараа Камогава далайн амьтадын хүрээлэн аквариум орно. Дараа нь Токио Бэй усан онгоцны аялал хийнэ. Японы канас боомтоос Хитосатохама боомт руу ойролцоогоор 40 минут аялна. Зочид буудалд очихоос өмнө Японы уламжлалт халуун рашаан спад орж алжаал ядаргаагаа тайлна. Орой Яманаши мужийн зочид буудалдаа байрлан амарна.


Хоол: Өглөө, Өдөр

Өдөр 3
3 Фүжи уул

Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд 09:30 цагт Кавагүчи нууранд очиж Фүжи уулыг холоос харна. 2014 онд Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн  Фүжи уул нь Японы 108 галт уулын хамгийн өндөр нь бөгөөд далайн түвшнээс дээш 3776 метрт өргөгдсөн байна. Өдрийн хоолны дараа Ширайто хүрхрээ үзнэ. Фүжи уулын ойролцоо байдаг байгалийн үзэсгэлэнт торгон хүрхрээ юм. Үүний дараа  Готэнба аутлетийн дэлгүүрт очиж худалдаа хийнэ. Готэнба аутлетийн дэлгүүр нь Шизүока мужид байдаг ба 210 төрлийн дэлхийн болон Японы брэндийн дэлгүүр төвлөрсөн байдаг. Орой 20:30 цагт зочид буудалдаа амарна. 


Хоол: Өглөө, Өдөр

Өдөр 4
4 Токио

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй. 
/Унаа, хоол болон нийтийн тээврийн зардал ороогүй боловч хөтөч нийтийн тээврээр Одайба арал болон Харажюкү руу дагуулж явна. Оролцохгүй хүмүүс өөрсдийн дураар үлдэж болно. Мөн энэ өдрийн лааны тосон музей болон гэрлийн арт музейн тасалбарыг урьдчилан захиалуулж үзэх боломжтой./


Хоол: Өглөө

Өдөр 5
5 Токио хот – Нарита

Өглөөний цай зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. Энэ өдөр  Буддын Сэнсожи сүм, Шинтогийн шашны Асакуса сүм болон бэлэг дурсгал, худалдааны гудамжтай танилцана. Түүний дараа дэлхийн хамгийн өндөр цамхаг Скай Три дээр гарч Токио хотыг 350 метрийн өндөр дээрээс харна. Үүний дараа  Токио хотын Шибүяа дүүрэгт очиж үзнэ. Энд 16:30-20:00 цагийн хооронд эзэндээ үнэнч Хачико нохойны хөшөө болон дэлхийд алдартай хамгийн олон хүн зөрдөг замын уулзвар гарцыг харж, нйислэл хотын соёл, нийгэмтэй танилцана. Мөн худалдан авалт хийх боломжтой олон дэлгүүр байдаг. Хоолны газар их байдаг ба оройн хоолоо энд идэж болно. Орой Наритагийн зочид буудалд байрлан амарна. 


Хоол: Өглөө, Өдөр

Өдөр 6
6 Нарита – Улаанбаатар

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Түүний дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Наритагийн ОУНОБ руу явна. Онгоц 14:40 д хөөрч, Улаанбаатарт  19:15 т газардана. Үүгээр аялал маань өндөрлөх болно.


Хоол: Өглөө



  • 2025
  • 2025年12月12日 星期五 - 2025年12月17日 星期三
    Available
  • 2025年11月14日 星期五 - 2025年11月19日 星期三
    Available
  • 2025年10月17日 星期五 - 2025年10月22日 星期三
    Available
  • 2025年09月17日 星期三 - 2025年09月22日 星期一
    Available
*
*
*
*
*
*

Request Your Tailor Made Journey

EXPLORE CLASSIC TOURS
Useful Information

Useful information about Mongolia and things to look out for before setting off to a life altering journey. 

Download PDF

Passports and Visas

See passport requirements and visas.

Download PDF

Get Inspired