ЯПОНЫ НАМРЫН КОЁО АЯЛАЛ

ЯПОНЫ НАМРЫН КОЁО АЯЛАЛ

7 Шөнө / 8 Өдөр from ₮ 6'200'000 per person

Limited to 100 guests


Send To A Friend
CALL 99062826

or speak to your travel professional

INCLUDED:

Том хүн: 6,200,000₮
6-11 настай хүүхэд: 5,200,000₮
2-5 настай хүүхэд: 4,600,000₮
0-1,9 настай хүүхэд: 350,000₮

Жич: Энэ үнэ нь аялал эхлэхээс 21 хоногийн өмнө өгөх захиалгад хамрагдах үнэ бөгөөд тухайн газрын тэмдэглэлт баярууд болон цагаан сар, шинэ жил зэрэг баярын өдрүүдэд үнэ өөрчлөгдөх болно.

Аяллын зардалд багтсан:
- Японы 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал. /Өрөөнд ганцаар байрлавал нэмж: 1,200,000 төгрөг төлнө/
- Халуун рашаантай буудалд нэг хонох зардал
- Хөтөлбөрт орсон Япон хоол
- Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
- Жуулчны автобусны үйлчилгээ
- Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
- Визний хураамж
- Монгол хэлтэй хөтөч


Аяллын зардалд багтаагүй:
- “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
- Хувь хүний хэрэглээний зардал
- Чөлөөт өдрийн хоолнууд, оройн хоолнууд


Itinerary at a Glance

Өдөр 1
1 Улаанбаатар – Нарита – Токио
Өдөр 2
2 Токио
Өдөр 3
3 Токио
Өдөр 4
4 Фүкүшима муж
Өдөр 5
5 Никко цэцэрлэгт хүрээлэн – Точиги муж
Өдөр 6
6 Гүнма муж
Өдөр 7
7 Фүжи уул
Өдөр 8
8 Нарита – Улаанбаатар
Өдөр 1
1 Улаанбаатар – Нарита – Токио

Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр өглөө 05:30 цагт цуглан бүртгэлээ хийлгэнэ. Онгоц 08:00 цагт Улаанбаатараас хөөрч Токио хотын Нарита нисэх онгоцны буудал дээр 13:40 цагт бууна. Хилээр нэвтэрч ачаагаа авсны дараа аяллын ахлагчын хамт нутгийн хөтөчтэй уулзан автобусаар 1 цаг орчим яваад Токио хотын Шибүяа дүүрэгт очиж үзнэ. Энд 16:30-20:00 цагийн хооронд эзэндээ үнэнч Хачико нохойны хөшөө болон дэлхийд алдартай хамгийн олон хүн зөрдөг замын уулзвар гарцыг харж, нйислэл хотын соёл, нийгэмтэй танилцана. Мөн худалдан авалт хийх боломжтой олон дэлгүүр байдаг. Хоолны газар их байдаг ба оройн хоолоо энд идэж болно. Дараа нь зочид буудалдаа 21:00 цагийн үед байрлан амарна.


Хоол: Онгоцонд, Орой

Өдөр 2
2 Токио

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй. /Унаа, хоол болон нийтийн тээврийн зардал ороогүй боловч хөтөч нийтийн тээврээр Одайба арал болон Харажюкү руу дагуулж явна. Оролцохгүй хүмүүс өөрсдийн дураар үлдэж болно. Мөн энэ өдрийн лааны тосон музей болон гэрлийн арт музейн тасалбарыг урьдчилан захиалуулж үзэх боломжтой./


Хоол: Өглөө

Өдөр 3
3 Токио

Өглөөний цай зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. Энэ өдөр 09:00 цагт Токио хот руу явна. Аяллын эхэнд Буддын Сэнсожи сүм, Шинтогийн шашны Асакуса сүм болон бэлэг дурсгал, худалдааны гудамжтай танилцана. Түүний дараа дэлхийн хамгийн өндөр цамхаг Скай Три дээр гарч Токио хотыг 350 метрийн өндөр дээрээс харна. Үүний дараа Токио хотын төв цэг Марүноүчигээр аялангаа Токиогийн галт тэрэгний буудал дээр зургаа даруулна. Дар аа нь Гинза дүүрэг үзэн Юникло дэлгүүрт худалдаа хийнэ. Орой зочид буудалдаа 20:00 цагт байрлан амарна.


Хоол: Өглөө, Өдөр

Өдөр 4
4 Фүкүшима муж

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр 08:30 цагт автобус хөдлөөд Фүкүшима мужд намрын Коёо агч модны улаан шаргал байгалийн өнгийг хархаар аялна. Аяллын эхэнд Тонохэцури гэдэг 700 мянган жилийн өмнө галт уулын дэлбэрэлт, дараа нь салхи, усны элэгдлээр бий болсон уран баримал шиг хэлбэртэй хадан цохионуудын хажуугаар гол урсдаг үзэсгэлэнт байгалийн алдартай хавцалд очно. Мөн Айзү галт тэрэгний аялал хийнэ. Япон улс төмөр замын орон учир маш гоё галт тэрэгнүүдийн аялал байдаг. Орой халуун рашаантай зочид буудалдаа 17:30 цагт байрлан амарна. Японы халуун рашаан нь хүний арьсыг толигор зөөлөн болгодог увидастай.


Хоол: Өглөө, Өдөр, Орой

Өдөр 5
5 Никко цэцэрлэгт хүрээлэн – Точиги муж

Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа Точиги мужийн аялал жуулчлалын газруудаар аялна. Точиги муж бол халуун рашаан, эртний сүм хийдээр алдартай газар юм. Энд Шинто шашны дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Буддын Тошогү сүмийг үзнэ. Түүний дараа хулсан ой үзнэ. 100 гаруй жилийн түүхтэй Вакаямагийн гэр бүлийн эзэмшлийн энэ том ой нь алдартай бөгөөд кино, сурталчилгааны зураг авалтад ашглагддаг байна. Энд зочид ойгоор алхаж хулсны бүтээгдэхүүн сонирхох боломжтой. Мөн Чүзэнжи нуурын завиар аялна. Орой зочид буудалдаа байрлан амарна.


Хоол: Өглөө, Өдөр

Өдөр 6
6 Гүнма муж

Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд 08:30 цагт Японы бас нэгэн халуун рашаанаараа алдартай Гүнма мужийн Күсацү хотод очно. Энд алхалт хийн халуун рашааны эх ундаргыг сонирхон, дэлгүүр, хоолны газар хэсэж Японы уламжлалт халуун рашаанд бас орно. Дараа нь Ширайто хүрхрээнд очиж үзнэ. Японы газар нутаг далайгаар хүрээлэгдсэн арлын орон учир байгаль маш үзэсгэлэнтэй. Монголд харахгүй байгаль байдаг. Японы байгальд аялан стрэсс ядаргаагаа тайлаарай. Орой зочид буудалдаа амарна.


Хоол: Өглөө, Өдөр

Өдөр 7
7 Фүжи уул

Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд 08:30 цагт Кавагүчи нууранд очиж Фүжи уулыг холоос харна. Мөн Фүжи уулын 2305 метрийн өндөрт байдаг зогсоол хүртэл автобусаар гарч Фүжи уулын оройг тольдон бэлэг дурсгалын дэлгүүрт худалдаа хийнэ. 2014 онд Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Фүжи уул нь Японы 108 галт уулын хамгийн өндөр нь бөгөөд далайн түвшнээс дээш 3776 метрт өргөгдсөн байна. Өдрийн хоолны дараа Готэнба аутлетийн дэлгүүрт очиж худалдаа хийнэ. Готэнба аутлетийн дэлгүүр нь Шизүока мужид байдаг ба 210 төрлийн дэлхийн болон Японы брэндийн дэлгүүр төвлөрсөн байдаг. Орой Наритагийн зочид буудалдаа 21:00 цагт амарна.


Хоол: Өглөө, Өдөр

Өдөр 8
8 Нарита – Улаанбаатар

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Түүний дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Наритагийн ОУНОБ руу явна. Онгоц 14:40-д хөөрч, Улаанбаатарт 19:15-т газардана. Үүгээр аялал маань өндөрлөх болно.


Хоол: Өглөө



  • 2025
  • 24.10.2025 - 31.10.2025
    Available
*
*
*
*
*
*

Request Your Tailor Made Journey

EXPLORE CLASSIC TOURS
Useful Information

Useful information about Mongolia and things to look out for before setting off to a life altering journey. 

Download PDF

Passports and Visas

See passport requirements and visas.

Download PDF

Get Inspired