Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд бид бүхэн аялалдаа гарна.
Эхний үзвэр бол Сарнай цэцэгсийн хүрээлэнгээр зочилно. Энд та бүхэн Сарнай цэцэгээр хийсэн гоо сайхны бүтээгдэхүүн болон чихэр жимс худалдан авах боломжтой.
Саньяа хотын хамгийн өндөрлөг цэг болох Фэнхуанлин тэнгисийн байгалийн үзэсгэлэнт газраар зочилж, Дэлхийн хамгийн алдартай агаарын кабель машинаар зугаална. Энэ нь Саньяагийн дөрвөн том булан (Саньяа булан, Да Сяо Дунхай, Юлин булан, Ялонг булан) болон Саньяа хотыг бүхэлд харах боломжтой цорын ганц хамгийн тохиромжтой байршил юм. Мөн дэлхийн хамгийн алдартай Rolls Royce кабелийн замыг нэвтрүүлсэн, хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн агаарын кабель зам билээ. Кабелийн зам аажмаар дээшилж, Саньяа хот асар том зураг шиг нээгдэж, хотыг бүхэлд нь панорамагаар харна. Энэ нь Ази тивийн анхны далайн үзэгдэх кабель зам гэдгээрээ алдартай.
Дараа нь жимсний дэлгүүр орно.
Бид бүхэн онгоцондоо оройн хоолоо иднэ. Та бүхэнд онгоцонд халуун хоолоор үйлчлэх болно.
Та бүхэн тухайн өдрийн буюу Мягмар гарагийн орой 17:00 цагт SANYA PHOENIX INTERNATIONAL AIRPORT TERMINAL - онгоцны буудалд дээр бэлэн байна. Аялагч өөрийн буруугаас онгоцноос хоцорсноос үүдэн гарах аливаа зардал, хохирлыг өөрөө хариуцна.
Үүний дараагаар Саньяа хотоос хотоос HO–1527 дугаартай БНХАУ-ын JUNEYAO авиа компанийн онгоцоор 19:50 цагаас хөөрч Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Лхагва гарагийн өглөө үүрээр 01:00 цагт бууснаар аялал өндөрлөнө.
Хоол: Өглөө, ----, Оройн хоол /Онгоц/