Токио, Фүжи уул үзэх аялал

Токио, Фүжи уул үзэх аялал

4 Шөнө / 5 Өдөр from ₮ 4,900,000 per person

Limited to 50 guests


Send To A Friend
CALL 99062826

or speak to your travel professional

INCLUDED:

Аяллын зардалд багтсан: 
-    Японы 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд  2-оор байрлах зардал. /Өрөөнд ганцаар  байрлах  төлбөрийг нэмж ганцаар байрлаж болно. Төлбөр:  480,000 – 600,000 төгрөг төлнө/
-    Онгоцны тийз 2 талдаа –Аеромонголиа
-    Хөтөлбөрт орсон Япон хоол    
-    Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ 
-    Жуулчны автобусны үйлчилгээ
-    Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
-    Визний хураамж    
-    Монгол хэлтэй хөтөч 
Аяллын зардалд багтаагүй:
-    “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
-    Хувь хүний хэрэглээний зардал
-    Оройн хоолнууд
-    Чөлөөт өдрийн унаа, хоолны зардал
Бусад:
-    Энэхүү аяллын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд аялал эхлэх үеийн нислэгийн хуваарь, очих газрын нөхцөл байдал, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөтөлбөр болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарахаас өмнө батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.
-    20-оос дээш хүнтэй аялалд ахлагч томилогдоно. 


Itinerary at a Glance

Өдөр 1
1 Улаанбаатар – Нарита – Токио
Өдөр 2
2 Токио
Өдөр 3
3 Токио – Яманаши муж
Өдөр 4
4 Яманаши муж – Нарита
Өдөр 5
5 Нарита – Улаанбаатар
Өдөр 1
1 Улаанбаатар – Нарита – Токио

Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр өглөө 05:30 цагт цуглан бүртгэлээ хийлгэнэ. Онгоц 08:00 цагт Улаанбаатараас хөөрч Токио хотын Нарита нисэх онгоцны буудал дээр 13:30 цагт бууна. Хилээр нэвтэрч ачаагаа авсны дараа аяллын нутгийн хөтөчтэй уулзан автобусаар 1 цаг орчим яваад  Токио хотын Буддын Сэнсожи сүм, Шинтогийн шашны Асакуса сүм болон бэлэг дурсгал, худалдааны гудамжтай танилцана. Түүний дараа дэлхийн хамгийн өндөр цамхаг Скай Три дээр гарч Токио хотыг 350 метрийн өндөр дээрээс харна. Дараа нь зочид буудалдаа 20:30 цагийн үед байрлан амарна.


Хоол: -/-/Орой

Өдөр 2
2 Токио

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй. /Унаа, хоол болон нийтийн тээврийн зардал ороогүй боловч хөтөч нийтийн тээврээр Одайба арал болон Шибүяа руу дагуулж явна. Оролцохгүй хүмүүс өөрсдийн дураар үлдэж болно. Мөн энэ өдрийн лааны тосон музей болон гэрлийн арт музейн тасалбарыг урьдчилан захиалуулж үзэх боломжтой./


Хоол: Өглөө

Өдөр 3
3 Токио – Яманаши муж

Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд 08:00 цагт Токио хотын төв галт тэрэгний буудалд очиж үзнэ. Токио хотын бизнесийн төв энэхүү газарт Apple store-н гоёмсог дэлгүүрээс эхлээд  элэгант шоппинг молууд байна. Дараа нь Токио хотоос гарч номхон далайн эргийн наран шарлагын газарт очно. Мөн Канагава мужид байдаг Эношима гэх жижиг арал дээр очно. Үүний дараа Японы уламжлалт халуун рашаанд орно. Рашаан нь хүний арьсыг залуужуулж толигор зөөлөн болгодог увдистай. Орой 20:00 цагийн үед зочид буудалд байрлан амарна.  


Хоол: Өглөө/Өдөр

Өдөр 4
4 Яманаши муж – Нарита

Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд 08:30 цагт Фүжи уулын 2305 метрийн өндөрт байдаг зогсоол хүртэл автобусаар гарч Фүжи уулын оройг тольдон бэлэг дурсгалын дэлгүүрт худалдаа хийнэ.  Түүний дараа Кавагүчи нуурт очиж Фүжи уулыг холоос харна. 2014 онд Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн  Фүжи уул нь Японы 108 галт уулын хамгийн өндөр нь бөгөөд далайн түвшнээс дээш 3776 метрт өргөгдсөн байна. Өдрийн хоолны дараа 13:30-16:30 цагийн хооронд Готэнба аутлетийн дэлгүүрт очиж худалдаа хийнэ. Готэнба аутлетийн дэлгүүр нь Шизүока мужид байдаг ба 210 төрлийн дэлхийн болон Японы брэндийн дэлгүүр төвлөрсөн байдаг. Орой 19:30 цагт Наритагийн зочид буудалд хүргүүлэн байрлан амарна.


Хоол: Өглөө/Өдөр

Өдөр 5
5 Нарита – Улаанбаатар

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Түүний дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Наритагийн ОУНОБ руу шатл автобусаар явна. Онгоц 14:30 д хөөрч, Улаанбаатарт  19:00 т газардана. Үүгээр аялал маань өндөрлөх болно.

Хоол: Өглөө

Request Your Tailor Made Journey



*
*
*
*
*
*

Want to join-in like-minded travelers to explore the country

EXPLORE JOIN-IN OPTIONS
Useful Information

Useful information about Mongolia and things to look out for before setting off to a life altering journey. 

Download PDF

Passports and Visas

See passport requirements and visas.

Download PDF

Get Inspired