ИСТАНБУЛ – АНТАЛЬЯ - ПАМУККАЛЕ 3 ХОТЫН АЯЛАЛ

ИСТАНБУЛ – АНТАЛЬЯ - ПАМУККАЛЕ 3 ХОТЫН АЯЛАЛ

7 Шөнө / 8 Өдөр from ₮ 4,990,000 per person

Limited to 50 guests


Send To A Friend
CALL 99909401

or speak to your travel professional

INCLUDED:

Аяллын зардалд багтсан:
-    УБ – Стамбул – Анталья -  УБ ирж очих нислэгийн тийз
-    Анталья Далайн эргийн буудалд 3 шөнө 5* одтой (Ultra all-inclusive) учраас дотоод болон гадаад уух зүйлс орсон. Гал тогоо өглөө 07:00-00:00 цагийн хооронд дагуу ажиллана.
-    Памуккалед 2 шөнө 5* одтой
-    Стамбулд 2 шөнө 5* одтой
-    Буудалд 1өрөөнд 2 том хүн орох
-    Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ, хоол, уух зүйлс
-    Орон нутгийн хөтөч болон монгол хэлтэй орчуулагч
-    Автобусны үйлчилгээ
-    Гадаадад зорчигчдын гэнэтийн ослын даатгал

Аяллын зардалд багтаагүй:
-    Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө. 
-    Колоссае буудал дахь бүх уух зүйлс
-    Гадуур Ресторан дахь бүх уух зүйлс
-    Нутгийн хөтөч, жолоочид гар цайлгах мөнгө /25 ам доллар/ 


Бусад:
           Энэхүү аяллын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд аялал эхлэх үеийн унаа болон нислэгийн хуваарь, очих газрын нөхцөл байдал, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөтөлбөр болон аяллын цагт өөрчлөлт гарч болно. Аялал гарахаас өмнө батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.


Itinerary at a Glance

Өдөр 1
1 УБ – Стамбул – Анталья хот
Өдөр 2
2 Анталья хотын аялал
Өдөр 3
3 Анталья - Чөлөөт өдөр
Өдөр 4
4 Памукалле хотруу явах
Өдөр 5
5 Памукалле хотын аялал – Стамбул хот
Өдөр 6
6 Памукалле – Стамбул хотын аялал
Өдөр 7
7 Стамбул
Өдөр 8
8 Стамбул – УБ
Өдөр 1
1 УБ – Стамбул – Анталья хот

Энэ өдөр Шинэ онгоцны буудал дээр өглөө үүрээр 00:00 цагт цуглараад Улаанбаатар хотоос өглөө 00:00 цагт ОМ -161 дугаартай МИАТ авиа компанийн ниснэ. Тухайн өдөр Турк улсын  нийслэл Стамбул хотод өдрийн 00:00 – д газардана. 
Бид бүхэн ачаа тээшээ авсаны дараа үргэлжлүүлэн Стамбулын онгоцны буудлын орон нутгийн нислэгээр  ТК – 0000 дугаартай онгоцоор 00 : 00 -д нисээд аялал жуулчлалын бүс хот үзэсгэлэнт далайн эргийн Анталья хот руу ниснэ. Анталья-д  00 : 00  цагт буун хилээр нэвтэрсний дараа хөтөч, зохион байгуулагчтай уулзана. 
Зочид буудалдаа очин бүртгэл хийлгэнэ. Буудлын өрөөгөө хүлээн авч аяллын ерөнхий хөтөлбөртэй танилцан хөтчөөс зөвлөгөө авна.


Хоол: Онгоц, Орой

Өдөр 2
2 Анталья хотын аялал

Өглөөний цайгаа тааваараа уугаад, Зочид буудалдаа бүхий л үйлчилгээг аваарай. Өдрийн хоолоо буудалдаа идсэний дараа бид бүхэн тогтсон цагт цуглараад Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгөн, үнэт эдлэлийн дэлгүүрээр зочилж худалдан авалт хийнэ. 
Дараа нь Анталья хотын алдартай Турк савхин болон үслэг эдлэлийн дэлгүүрээр зочлоно. 
Өдрийн хоолны дараа Анталья хотын төвд байрлах Дюден хүрхрээ орж үзнэ. 

Дюден хүрхрээ - Анталья хотод ирсэн жуулчдын заавал ирж үздэг гайхамшигт газруудын нэг болох Дюден хүрхрээ нь баруун Азийн Анатолия хойгийн өмнөд хэсэгт байрладаг голуудын нэг болох Дюден голоос эхлэлтэй. Дюден хүрхрээг мөн Александрын их хүрхрээ гэдэг. Анталья хотоос 30км зайтай өндөр уулсаас эх аван урсдаг Дюден гол , Газар дундын тэнгис рүү 40 метрийн өндрөөс цутгахдаа энэхүү хүрхрээг үүсгэдэг. 
Дараа Анталья хотын алдарт эртний Хуучин хот / Kaleici /хот руу хөдлөн, Ромын эзэнт гүрний үеийн хуучин хотын туурийг үзнэ. 
Анталья хотын үзэсгэлэнт далайд Усан онгоцоор 1 – цагын турш зугаална. 
Оройн хоолоо Зочид буудалдаа ирж зооглоод амарна.

Хоол: Өглөө, Өдөр, Орой

Өдөр 3
3 Анталья - Чөлөөт өдөр

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрсдийн сонирхлоор өнгөрүүлнэ. Зочид  буудалдаа бүхий л үйлчилгээг авч амрах  боломжтой. 
Зочид буудал нь далайн эрэг дээр байрлах 5 одтой тансаг зэрэглэлийн зочид буудал юм. Тус буудалд нь өглөө, өдөр, оройн хоол буфетээр, мөн  бүх төрлийн уух зүйл хөтөлбөрт багтсан.
Мөн нэмэлтээр төлбөрт хөтөлбөр гаргуулан цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зөвлөгөөг аяллын хөтөчөөс нэмэлт аялал болон экстрем аяллуудаас сонгон, үйлчилгээ захиалах боломжтой. ( Завин аялал, Зип лайн, Apollon-ий сүм, Усан парк, Усан гахай болон акулны шоу гэх мэт)


Хоол: Өглөө, Өдөр, Орой

Өдөр 4
4 Памукалле хотруу явах

Өглөөний цайгаа эртлэн уусны дараа 8 цагт буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Денизле хотод байрлах ПАМУККАЛЕ-руу чиглэн автобусаар аялна. (242 км)
Замдаа бид бүхэн өдрийн хоолоо нутгийн ресторанд зооглоно. Өдрийн хоолны дараа Памуккале хотын нэрийн хуудас болсон анар жимсний талбайд байрлах амтат дарс болон Виноны таницуулга болон дэлгүүртэй танилцана. 
Дараа нь Памуккалед байрлах Колоссая буудалдаа ирж оройн хоолоо зооглоно. 
Бидний буух буудал нь Турк улсад “Памуккале халуун рашаан” хэмээн алдаршсан амралтын бүст очин ядаргаагаа тайлах бөгөөд бидний алжаалаа тайлах тус “Колоссая ” буудал нь таны эрүүл мэндэд хэрэгцээтэй эрдсээр баялаг халуун рашаан байдаг ба тус газар аяллын бүрэн ядаргаагаа тайлна гэдэгт бүрэн итгэлтэй байна. 
Анхаарах зүйлс: Колоссая буудалд байрлах үедээ аялагч уух бүх зүйлсээ өөрөө худалдаж авна. Мини бар нь мөн ижил төлбөртэй.       


Хоол: Өглөө, Өдөр, Орой

Өдөр 5
5 Памукалле хотын аялал – Стамбул хот

Энэ өдөр бид бүхэн өглөөний цайгаа уугаад аялалдаа гарна. 
Агаарын бөмбөлөгийн хөтөлбөрт хамрагдах хүмүүс өглөө эрт 5 цагаас буудлын хүлээлгийн өрөөнөөс явна.  Памуккале хотын үзэсгэлэнг бахдан агаарын бөмбөлгөөр хөөрөх./ тусдаа төлбөртэй/. Агаарын бөмбөлөгийн үнэ - 180 ам.доллар /   Хөвөн цайзад цаг агаар нарлаг үед агаарын бөмбөлгөөр хөөрч, амьдралдаа бас нэгэн шинэ адал явдал нэмээрэй.  

Бид бүхэн өглөөний цайгаа уусаны дараа тогтсон цагт цуглараад Памуккале хотын аяллын эхний үзвэр Памуккале цасан цагаан хөвөн уулыг очиж үзнэ. Дараа нь Дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн Хиараполис, Памуккалег үзнэ. Тус газар нь чулуужсан цохио бүхий нийт 2700 метрийн урттай 600 м-ийн өргөнтэй, 150 м өндөр цасан цагаан цайз юм. МЭӨ 200 онд баригдсан Хиараполис хотын туурь ба эртний театр  үзнэ. Кальциар баялаг байгалийн эрдэст устай бассейнд орж, эртний Грекийн түүхийн музейг үзнэ. 
Клеопатра хатанд зориулж тусгайлан барьсан рашаантай усан санд нэмэлт төлбөртэйгөөр үйлчлүүлж цагийг зугаатай өнгөрөөж болно. Клеопатрагийн хатны халуун усан санд орсноор 10 насаар залууждаг гэж ярьдаг.  /Үйлчилгээний  үнэ- 15$/ 
Замдаа хөвөн даавуун эдлэлийн үйлдвэр дэлгүүр орно. / Хөнжил даавуу, дэр / Денизли хот нь нь хөвөнгийн тариалалаараа дэлхийд алдартай ба хөвөн давууны  хөнгөн үйлдвэрлэлийг тэргүүлэх салбараа болгосон байдаг.  Өдрийн хоолоо замдаа бид бүхэн нутгийн ресторанд зооглоно. 

Хоол: Өглөө, Өдөр, Орой

Өдөр 6
6 Памукалле – Стамбул хотын аялал

Энэ өдөр бид бүхэн өглөөний цайгаа уугаад Пумукалле хотоос өглөө эрт Стамбул хот руу ниснэ. Энэ өдөр бид бүхэн Стамбул хотын аялал хийнэ. 
Өдрийн хоолны дараа Хар тэнгис болон Мармарын тэнгисийг зааглах Ази Европыг холбосон Босфорын хоолойгоор зугаална. 
Өдрийн хоол өөрсдийн төлбөрөөр Street Food – хоолны гудамжнаас та бүхэн зооглоорой. 
Өдрийн хоолны дараа тогтсон цагт цуглараад бид бүхэн
Blue Mosque буюу Султан Ахмедийн сүм орно.
Орой буудал хүрэлцэн ирээд өрөөгөө хүлээн аваад оройн хоолоо иднэ.


Хоол: Өглөө, Орой

Өдөр 7
7 Стамбул

Өглөөний цайны дараа бид бүхэн чөлөөт цагтай учир  Стамбул хотоор худалдан авалт хийж болно.  Аялагчид Зочид буудлаас 6.1 км яваад дэлхийн хамгийн эртний хамгийн том худалдааны төв болох Grand bazaar захаар болон бусад бөөний төв дэлгүүрүүдээр орж худалдан авалт хийж болно. Мөн ISTANBUL MALL хамгийн том худалдааны төв орж болно.


Хоол: Өглөө, Орой

Өдөр 8
8 Стамбул – УБ

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
Бид бүхэн харих бэлтгэлээ хийсний дараа тогтсон цагт цуглараад онгоцны буудал руу хүргүүлнэ. Онгоцны буудал дээр бид бүхэн 00:00 - цагт очсон байна.
Стамбул хотоос 00:00 цагаас хөөрч Улаанбаатар хотын “ Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд  2025 оны 00 сарын 00 ны өглөө үүрээр 00:00 цагт бууснаар аялал өндөрлөнө.


Хоол: Өглөө



  • 2025
  • 11/20/2025 - 11/27/2025
    Available
  • 11/09/2025 - 11/16/2025
    Available
  • 11/02/2025 - 11/09/2025
    Available
  • 10/23/2025 - 10/30/2025
    Available
  • 10/16/2025 - 10/23/2025
    Available
  • 10/09/2025 - 10/16/2025
    Available
*
*
*
*
*
*

Request Your Tailor Made Journey

EXPLORE CLASSIC TOURS
Useful Information

Useful information about Mongolia and things to look out for before setting off to a life altering journey. 

Download PDF

Passports and Visas

See passport requirements and visas.

Download PDF

Get Inspired