Киотогийн Коёо аялал

Киотогийн Коёо аялал

7 Шөнө / 8 Өдөр from ₮ 5,890,000 per person

Limited to 35 guests


Send To A Friend
CALL 99062826

or speak to your travel professional

INCLUDED:

  • Аяллын зардалд багтсан: 
  • Японы 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд  2-оор байрлах зардал. /Хэрэв хүний тоо сондгойрвол өрөөнд ор нэмж гурваар байрлах бөгөөд хүсвэл өрөөнд ганцаар  байрлах  төлбөрийг нэмж ганцаар байрлаж болно. Өрөөнд ганцаар байрлавал нэмж:  950,000 төгрөг төлнө/ 
  • Онгоцны тийз 2 талдаа 
  • Халуун рашаантай буудалд нэг хонох зардал 
  • Хөтөлбөрт орсон Япон хоол   
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ  
  • Жуулчны автобусны үйлчилгээ 
  • Гадаадад зорчигчдын гэнэтийн ослын даатгал 
  • Визний хураамж  
  • Монгол хэлтэй хөтөч 

Itinerary at a Glance

Өдөр 1
1 Улаанбаатар – Нарита – Хамамацү хот
Өдөр 2
2 Хамамацү – Нара - Осака
Өдөр 3
3 Осака – Киото
Өдөр 4
4 Киото – Яманаши муж
Өдөр 5
5 Фүжи уул
Өдөр 6
6 Токио /Чөлөөт өдөр/
Өдөр 7
7 Токио – Нарита
Өдөр 8
8 Нарита – Улаанбаатар
Өдөр 1
1 Улаанбаатар – Нарита – Хамамацү хот

Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр өглөө 05:00 цагт цуглан бүртгэлээ хийлгэнэ. Онгоц 08:00 цагт Улаанбаатараас хөөрч Токио хотын Нарита нисэх онгоцны буудал дээр 13:30 цагт бууна. Хилээр нэвтэрч ачаагаа авсны дараа аяллын ахлагчын хамт  нутгийн хөтөчтэй уулзан автобусаар 3 цаг орчим яваад Шизүока мужийн Хамамацү хотын зочид буудалд 19:30 цагийн үед байрлан амарна. 

Өдөр 2
2 Хамамацү – Нара - Осака

Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа өрөөгөө хүлээлгэж өгнө. Үүний дараа Японы амтат жүржийн талбайд очиж хүссэнээрээ жүрж жимс амталж иднэ. Дараа нь аяллын холын замд гарч эртний сүм хийдээрээ алдартай Нара хот руу явна. Нара хотод Японы Буддын тэргүүн гол сүм болох Тодайжи сүм үзнэ.  Энэ сүм 752 онд байгуулагдсан бөгөөд бурхадын ариун амьтан болох буга олноороо байдгаараа алдартай. Үүний дараа Осака хот руу явна. Осака хотод алдартай Дотонбори жуулчны гудамжтай танилцана. Орой 20:30 цагт зочид буудалдаа байрлан амарна.

Өдөр 3
3 Осака – Киото

Өглөөний цай зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. Үүний дараа Осака хотын эртний Осакажио цайз үзнэ. Дараа нь Япон улсын анхны нийслэл Киото хот руу аялна. Киото хотын аяллаар Фүшими Инари шинто шашны сүмийг үзнэ. Энд цагаан будааны бурхан Инарид зориулсан 

олон бунхан мөн хамгийн алдартай нь тори хаалганууд байдаг. Дараа нь Кёмизүдэра сүм болон Киото хотын эртний гудамжаар аялна. Орой Тоожи сүмийн шөнийн гэрэл үзнэ. /Энд өөрийн хүсэлтээр кимоно түрээслэж өмсөж болох ба захиалгыг өмнө нь өгнө. Зардлыг өөрсдөө төлнө. Ойролцоогоор өдрийн түрээс нь бүх өмсгөлтэйгээ 4000 – 10000 иен орчим байна./  Орой зочид буудалдаа 20:00 цагт байрлан амарна.

Өдөр 4
4 Киото – Яманаши муж

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Арашияма уулын үзэсгэлэнт агч модны Коёог харна. Үүний дараа Киото хотын алдартай Алтан сүм үзнэ. Дараа нь Киото хотын Нишики зах үзэж худалдаа хийнэ. Орой  Японы халуун рашаантай зочид буудалдаа байрлан амарна. Японы халуун рашаан нь алжаал ядаргаа тайлж арьс залуужуулдаг.

Өдөр 5
5 Фүжи уул

Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Кавагүчи нууранд очиж усан онгоцоор аялангаа Фүжи уулыг холоос харна. Мөн Ойши цэцгийн хүрээлэнд очиж бэлэг дурсгалын дэлгүүрээр зочилно. 2014 онд 

Юнескогийн Дэлхийн соёлын өвд 

бүртгэгдсэн  Фүжи уул нь Японы 108 галт уулын хамгийн өндөр нь бөгөөд далайн түвшнээс дээш 3776 метрт өргөгдсөн байна. Өдрийн хоолны дараа Готэнба аутлетийн дэлгүүрт очиж худалдаа хийнэ. Готэнба аутлетийн дэлгүүр нь Шизүока мужд байдаг ба 210 төрлийн дэлхийн болон Японы брэндийн дэлгүүр төвлөрсөн байдаг. Орой зочид буудалдаа амарна.

Өдөр 6
6 Токио /Чөлөөт өдөр/

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй. /Хөтөч болон унааны үйлчилгээ байхгүй ч хөтөчтэй зөвлөлдөөд хөтөлбөрт ороогүй газруудаар аялаарай. / 

- Team Lab art museum – Тийз эрт захиална 3800 иен 

- Ginza, Harajyuku district – Хөтөчтэйгээ явж болно  

- Shibuya Sky – Тийз эрт захиална. 2500 иен 

- Shinagawa aquarium – 1350 иен 

- Madame Tussauds – 2100 иен

Өдөр 7
7 Токио – Нарита

Өглөөний цай зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. Энэ өдөр Токио хотын аялал хийх ба  дэлхийн хамгийн өндөр цамхаг Скай Три дээр гарч Токио хотыг 350 метрийн өндөр дээрээс харна. Үүний дараа Токио хотын нэр хүндтэй газар Марүноүчид очиж үзнэ. Энд Японы парламентийн ордон, эзэн хааны ордон,төв галт тэрэгний буудал, банкууд гэх мэт барилгууд байдаг Токио хотын бизнесийн төв юм. Дараа нь Токио хотын Шибүяа дүүрэгт очиж эзэндээ үнэнч Хачико нохойны хөшөө болон дэлхийд алдартай хамгийн олон хүн зөрдөг замын уулзвар гарцыг харж, нйислэл хотын соёл, нийгэмтэй танилцана. Мөн худалдан авалт хийх олон дэлгүүр байдаг. Орой Наритагийн зочид буудалдаа байрлан амарна.

Өдөр 8
8 Нарита – Улаанбаатар

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Түүний дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Наритагийн ОУНОБ руу явна. Онгоц 14:30 т  хөөрч, Улаанбаатарт  19:00 т газардана. Үүгээр аялал маань өндөрлөх болно.



  • 2024
*
*
*
*
*
*

Request Your Tailor Made Journey

EXPLORE CLASSIC TOURS
Useful Information

Useful information about Mongolia and things to look out for before setting off to a life altering journey. 

Download PDF

Passports and Visas

See passport requirements and visas.

Download PDF

Get Inspired