Өглөө эрт 06:00 цагт Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр цугларан бүртгэл хийлгэнэ. 08:15 цагт УБ-Бээжин чиглэлд МИАТ компанийн нислэгээр 2 цаг ниснэ. 10:30 цагт Бээжин хотын Капитал олон улсын нисэх онгоцны буудалд газардана. Хөтөч болон унаа угтан авч Бээжин хотын аялал эхэлнэ. Дэлхийн долоон гайхамшгийн нэг Түмэн газрын Цагаан Хэрэм, Зуны XXIX Олимпын наадмын Нээлт, Хаалтын үйл ажиллагаа зохион байгуулагдсан 91,000 хүний суудалтай төв цэнгэлдэх хүрээлэн болох Шувууны үүр, Усан шоо цогцолбор мөн алдарт Тянь Ань Мэнь талбай зэрэг газруудыг үзэж сонирхоно, дурсгалын зургаа даруулна. Дараа нь зочид буудалдаа хүргүүлнэ.
Хоол:Өглөө, Орой