СОЛОНГОС УЛС, ЧЭЖҮ АРЛЫН АЯЛАЛ

СОЛОНГОС УЛС, ЧЭЖҮ АРЛЫН АЯЛАЛ

4 Шөнө / 5 Өдөр from ₮ 4,290,000 per person

Limited to 500 guests


Send To A Friend
CALL 99909401

or speak to your travel professional

INCLUDED:

Холбоо барих дугаар: 99909401, 90109401

Хүүхэд (2-12 нас хүртэл | оргүй): 4,090,000₮
Хүүхэд (0-2 | нярай): 650,000₮

Аяллын зардалд багтсан зүйлс:
•    Жэжү-д 5 одтой зочид буудал (2 хүн нэг өрөөнд)
•    Хөтөлбөрт заагдсан бүх үзвэр, үйлчилгээний тасалбар
•    Хөтөлбөрт заагдсан хоол
•    Аяллын турш үйлчлэх агааржуулагчтай тохилог автобус
•    Нутгийн хөтөч, Монгол хэлтэй орчуулагч
•    Аяллын иж бүрэн даатгал
Аяллын үнэд багтаагүй зүйлс:
-    Өрөөнд ганцаараа байрлах зардал болон өрөөний зэрэглэл солих төлбөр
-    Хувийн хэрэгцээний зардал
-    Аяллын хөтөлбөрт дурдагдаагүй нэмэлт үйлчилгээ
Жич:
- Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
- Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.
- БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан бол Жэжүгийн хилээр нэвтрүүлэхгүй болно.
- Гадаад паспортын хүчинтэй хугацаа аялал эхлэх өдрөөс хойш 6 сараас доошгүй хүчинтэй байна.
- Shinhwa усан парк /гадаа талбайг ашиглах бол аврах хантааз өмсөх ёстой. Хувь хүн 9000вон
- Алчуураа бэлдэж авч явах, худалдан авах бол 4000вон байдаг. 5,6,9 саруудад далайн эрэг дээр усанд сэлэх хориотой /Далайн эргийн хамгаалалтын ажилтнууд байхгүй тул далайн эрэгт усанд орохыг хориглосон хугацаа болно/


Itinerary at a Glance

ӨДӨР 1
1 УЛААНБААТАР - ЖЭЖҮ АРАЛ
ӨДӨР 2
2 ЖЭЖҮ АРАЛ
ӨДӨР 3
3 ЖЭЖҮ АРАЛ
ӨДӨР 4
4 ЖЭЖҮ АРАЛ
ӨДӨР 5
5 ЖЭЖҮ АРАЛ - УЛААНБААТАР
ӨДӨР 1
1 УЛААНБААТАР - ЖЭЖҮ АРАЛ

Улаанбаатар хотоос “ХҮННҮ ЭЙР” авиа компанийн шууд нислэгээр өглөө 11:30 цагт хөдөлж Өмнөд Солонгосын үзэсгэлэнт Жэжү арлыг зорино. Жэжү ОУ-н нисэх онгоцны буудалд 16:10-д буугаад буугаад хил, гаалиар нэвтрэн хөтөч, зохион байгуулагчтай уулзана. Дараа нь “ARBORETUM THEME PARK ICE MUSEUM” мөсөн музейд сэрүү татуулан зочилж, 3D зургийн хүрээлэнд зургаа татуулж аялалдаа дурсамж нэмнэ. Зураг бүрийн хажууд хэрхэн зургаа татуулах тайлбартай тул бодит мэт зургаа авхуулаарай. Чөтгөрийн зам буюу “Ер бусын зам” /Mysterious Road/ дээр ирж байгалийн тайлагдашгүй тогтцыг сонирхоно. Дараа нь оройн хоол зооглоод зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.


Хоол: Онгоцонд/Орой

ӨДӨР 2
2 ЖЭЖҮ АРАЛ

Өглөөний цайны дараа Тэнгэрийн Хааны цөөрөм гэх Солонгосын ардын домогт суурилсан байгалийн үзэсгэлэнт “Cheonjeyeon Waterfall” Чонжиён хүрхрээг үзэнгээ шувууны арлын үзэмжит гүүрээр аялна. Энэ нь 22м өндрөөс урсаж, 21м гүнтэй цэнгэг уст цөөрөмд хүрдэг. Жэжүгийн алдарт 3 хүрхрээний нэг юм. Дараа нь SHINHWA усан паркт хөгжилдөн тоглоно. Шинва усан парк нь барилгын гадна ба дотор хэсгээс бүрдэх бөгөөд байгууламж дотроо төрөл бүрийн усан гулгуур, жакузи, халуун жакузи, хүүхдийн тоглоомын хэсэг зэргээс бүрдэнэ. THE MA PARK буюу эртний Солонгосын хаадын түүхийг өгүүлэх циркийг үзэж сонирхоно. Уг тоглолтыг Монгол циркчид тоглодог бөгөөд дэхийн олон орны жуулчид үздэг хамгийн сонирхолтой үзүүлбэрүүдийн нэг юм. Оройн хоолны дараа буудалдаа амарна.


Хоол: Өглөө/Орой

ӨДӨР 3
3 ЖЭЖҮ АРАЛ

Өглөөний цайны дараа Солонгосын алдарт гоо сайхны барааны дэлгүүрээр зочилж, худалдан авалт хийх боломжтой. Жэжү арлын уугуул оршин суугчдын амьдрал аж ахуй, зан заншлыг харуулсан “Seongeup Folk Village” эртний тосгоноор аялна. Өдрийн хоол зооглосны дараа далайн эргээр зугаалж үзэсгэлэнт байгаль, наран шарлагын газар чөлөөтэй амарч цагийг зугаатай өнгөрүүлнэ. Оройн хоолны дараа зочид буудалдаа амарна.


Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 4
4 ЖЭЖҮ АРАЛ

Энэ өдөр бол чөлөөт өдөр. Таны байрлах зочид буудал нь Жэжү хотын төвд тул шоппинг хийх, казино тоглох, далайн наран шарлагын газар очих зэрэг дуртай зүйлээ тааваараа хийж өнгөрөөгөөрэй.


Хоол: Өглөө

ӨДӨР 5
5 ЖЭЖҮ АРАЛ - УЛААНБААТАР

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд татваргүй барааны дэлгүүр орж хүссэн бараагаа худалдан аваад, дараа нь таны биеийг амрааж, алжаал тайлах хөлийн массажийг өөртөө хийн хөлөө жаргаана. Өдрийн хоолны дараа нисэх буудал явна. Жэжү арлаас 16:20 цагийн шууд нислэгээр хөөрч, Улаанбаатарт 20:20 цагт бууснаар бидний аялал өндөрлөнө.


Хоол: Өглөө/Өдөр/Онгоцонд



  • 2026
  • 10/03/2025 - 10/07/2025
    Available
  • 08/13/2025 - 08/17/2025
    Available
  • 08/08/2025 - 08/12/2025
    Available
  • 07/15/2025 - 07/19/2025
    Available
  • 07/09/2025 - 07/13/2025
    Available
*
*
*
*
*
*

Request Your Tailor Made Journey

EXPLORE CLASSIC TOURS
Useful Information

Useful information about Mongolia and things to look out for before setting off to a life altering journey. 

Download PDF

Passports and Visas

See passport requirements and visas.

Download PDF

Get Inspired