Өглөөний цай зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. Энэ өдөр Токио хотоор аялна. Аяллын эхэнд дэлхийн Буддын Сэнсожи сүм, Шинтогийн шашны Асакуса сүм болон бэлэг дурсгал, худалдааны гудамжтай танилцана. Дараа нь дэлхийн хамгийн өндөр цамхаг Скай Три дээр гарч Токио хотыг 350 метрийн өндөр дээрээс харна. Үүний дараа Токио хотын Шибүяа дүүрэгт очно. Энд эзэндээ үнэнч Хачико нохойны хөшөө болон дэлхийд алдартай хамгийн олон хүн зөрдөг замын уулзвар гарцыг харж, Токио хотын соёл, нийгэмтэй танилцана. Мөн худалдан авалт хийх боломжтой олон дэлгүүр байдаг. Орой зочид буудалд байрлан амарна.
Хоол: Өглөө/Өдөр