БАЛИ - СИНГАПУР АЯЛАЛ

БАЛИ - СИНГАПУР АЯЛАЛ

7 Шөнө / 8 Өдөр from ₮ 6,590,000 per person

Limited to 500 guests


Send To A Friend
CALL 99909401

or speak to your travel professional

INCLUDED:

Холбоо барих: 70109401, 95909401, 90109401, 95254048  /Хариуцсан Менежер/

Аяллын зардалд багтсан:
-    Нислэгийн тийз
-    Буудалд 1 өрөөнд 2 том хүн орох
-    Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ, хоол
-    Монгол хэлтэй орчуулагч, нутгийн хөтөч
-    Автобус үйлчилгээ
-    Гадаадад зорчигчдын гэнэтийн ослын даатгал

Аяллын зардалд багтаагүй:
-    Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө
-    Чөлөөт өдрийн хоол, унааны зардал
-    Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал  
-    Хөтөч, жолоочийн гарын мөнгө 30$ хүн бүр аялалын сүүлийн өдөр өгнө

Бусад:
Индонези  улсын мөнгөн тэмдэгт Rupiah 1.000.000 IDR нь 217.190 MNT
Онгоцны буудал болон зочид буудал  дээр доллар солиулж болно, олон улсын карт ашиглана.
 


    
 


Itinerary at a Glance

ӨДӨР 1
1 УЛААНБААТАР - БАЛИ
ӨДӨР 2
2 БАЛИ АРЛЫН АЯЛАЛ
ӨДӨР 3
3 БАЛИ АРЛЫН АЯЛАЛ
ӨДӨР 4
4 БАЛИ АРАЛ – ЧӨЛӨӨТ ӨДӨР
ӨДӨР 5
5 БАЛИ АРЛЫН АЯЛАЛ
ӨДӨР 6
6 БАЛИ - СИНГАПУР
ӨДӨР 7
7 СИНГАПУР – ЧӨЛӨӨТ ӨДӨР
ӨДӨР 8
8 СИНГАПУР - УЛААНБААТАР
ӨДӨР 1
1 УЛААНБААТАР - БАЛИ

Аяллын эхний өдөр өглөөний 6 цагт Чингис Хаан Олон Улсын нисэх буудалд цугларна. …….. Чингис Хаан Олон Улсын нисэх буудал дээр  цуглан ……….. онгоцонд бүртгэлдээ орох   …….   Цагаас  …………….. Улсын буудалд газардана, дамжин зааланд .............    Индонезийн Бали арал руу ниснэ. ............   цагт Бали арлын нисэх буудал  дээр буугаад орон нутгийн хөтөч тосон авч зочид буудал руу унаагаар хүргүүлэн буудлын өрөөгөө хүлээн авч амрах болно.


Хоол: Онгоцонд

ӨДӨР 2
2 БАЛИ АРЛЫН АЯЛАЛ

Энэ өдөр та өглөөний цайгаа зочид буудалдаа ууж, дараагаар нь Балигийн эртний хот Убудрүү хөдлөнө. Убуд хотод байх эртний хааны ордонд зочилж, дараа нь алдарт будааны талбайг үзнэ. Өдрийн хоолоо Кинтамани гал уулыг харах харалдаа оргилд зооглох бөгөөд уулын орой дээрээс эргэн тойрноо харах боломжтой. Дараагаар нь ариун горхины сүм гэгдэх Тирта Эмпул Хийдэд зочлох бөгөөд буудалдаа хүргүүлэн амарна. 


Хоол: Өглөө/Өдөр

ӨДӨР 3
3 БАЛИ АРЛЫН АЯЛАЛ

Өглөөний цайгаа уусны дараа энэ өдрийн аяллаа эхлүүлэнэ.  Буудлын үүдэнд цуглаад ATV moto унах газар руу хөдлөнө.
Аюулгүй байдлын зааварчилгаатай танилцаж, бэхэлгээ, хамгаалалтаа заавал шалгахыг анхаарна уу. Адреналин ялгаруулсан ATV moto адал явдалт аяллаа эхлүүлнэ. Бали аралд хамгийн урт үргэлжлэх АТВ зам байх бөгөөд Бали арлын үзэсгэлэнт ширэнгэн ой, байгалийн өвөрмөц тогтоц бүхий цэцэрлэгт хүлээлэн дундуур аялана. Дараагаар нь үдийн хоолоо зооглоно.
Үдээс хойш Танах Лот сүмд зочилж нар жаргахыг харах боломжтой. Энэхүү сүм нь 16 дугаар зууны үед баригдсан бөгөөд Далайн бурхадад зориулсан Хиндү шашны сүм юм.
Оройн хоолоо идээд, буудалдаа буцан ирж, амарна.

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 4
4 БАЛИ АРАЛ – ЧӨЛӨӨТ ӨДӨР

Энэ өдөр чөлөөт өдөр байна. Та өөрийн хүслээр бүтэн өдрийг амран өнгөрүүлээрэй.
(Чөлөөт өдөр хөтөч, жолоочоор үйлчлэхгүй болохыг анхаарна уу)


Хоол: Өглөө

ӨДӨР 5
5 БАЛИ АРЛЫН АЯЛАЛ

Буудалдаа өглөөний цайгаа ууж, дараагийн аяллаа эхлүүлнэ.
Танжунг Беное далайн эрэгт очиж, өөрийн сонирхсон усан спортуудын үйлчилгээг авах боломжтой.
Аяллын хөтөлбөрт Банана завь болон, Донут завь багтсан болно. Нэмэлтээр авах үйлчилгээний төлбөр аяллын үнэнд багтаагүй болохыг анхаарна уу. Өдрийн хоолны дараагаар Улувати сүмд зочилно. Энэхүү сүм нь 10 дугаар зуунд баригдсан Бали арлын хамгийн эртний сүм бөгөөд, Балинис Хиндү шашны тэргүүн бурханд зориулан байгуулагдсан юм.  Дараагаар нь Меласти далайн эрэгт зочилж  Кесак үндэсний галын бүжиг үзэж сонирхоно.
Жимбаран далайн эрэгт далайн хоолны BBQ оройн хоолондоо зооглоод буудалдаа амарна.

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 6
6 БАЛИ - СИНГАПУР

Өглөөний цайгаа уусны дараагаар зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Нисэх онгоцны буудалд хүргүүлээд, Сингапур хотруу нислэгийн бүртгэл хийлгэнэ.
Сингапур хотод газардаад, орон нутгийн жолооч, хөтөчтэй уулзан, зочид буудалдаа хүргүүлэн амарна.
Энэ өдөр чөлөөт өдөр байх тул та өөрийн хүслээр өдрийг өнгөрүүлээрэй.

Хоол: Өглөө

ӨДӨР 7
7 СИНГАПУР – ЧӨЛӨӨТ ӨДӨР

Энэ өдөр чөлөөт өдөр байна. Та өөрийн хүслээр бүтэн өдрийг амран өнгөрүүлээрэй.
(Чөлөөт өдөр хөтөч, жолоочоор үйлчлэхгүй болохыг анхаарна уу)

Хоол: Өглөө

ӨДӨР 8
8 СИНГАПУР - УЛААНБААТАР

Өглөөний цайгаа зочид буудалда зооглоод, ачаа тээшээ бэлдэн, буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
Нисэх онгоцны буудал хүргүүлж, Улаанбаатар хотруу шууд нислэгээр ниснэ. Оройн …… цагт бууж бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно



  • 2025
  • 06/13/2025 - 06/20/2025
    Available
*
*
*
*
*
*

Request Your Tailor Made Journey

EXPLORE CLASSIC TOURS
Useful Information

Useful information about Mongolia and things to look out for before setting off to a life altering journey. 

Download PDF

Passports and Visas

See passport requirements and visas.

Download PDF

Get Inspired