Японы Сакура цэцэг үзэх аялал

Японы Сакура цэцэг үзэх аялал

7 Шөнө / 8 Өдөр from ₮ 5,900,000 per person

Limited to 50 guests


Send To A Friend
CALL 99062826

or speak to your travel professional

INCLUDED:

            Аяллын зардалд багтсан: 
-    Японы 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд  2-оор байрлах зардал. /Өрөөнд ганцаар байрлавал нэмж:  1,100,000 төгрөг төлнө/ 
-    Халуун рашаантай буудалд нэг хонох зардал, оройн хоол багтсан
-    Хөтөлбөрт орсон өдрийн хоолнууд     
-    Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ 
-    Жуулчны автобусны үйлчилгээ
-    Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
-    Визний хураамж    
-    Монгол хэлтэй хөтөч 
            Аяллын зардалд багтаагүй:
-    “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
-    Хувь хүний хэрэглээний зардал
-    Чөлөөт өдрийн хоол болон унааны зардал
-     Оройн хоолнууд

Энэ үнэ нь аялал эхлэхээс 21 хоногийн өмнө өгөх захиалгад хамрагдах үнэ бөгөөд тухайн газрын тэмдэглэлт баярууд болон цагаан сар,  шинэ жил зэрэг баярын өдрүүдэд үнэ өөрчлөгдөх болно.

Itinerary at a Glance

Өдөр 1
1 Улаанбаатар – Нарита – Токио
Өдөр 2
2 Токио
Өдөр 3
3 Токио – Айчи муж
Өдөр 4
4 Айчи муж - Киото - Осака
Өдөр 5
5 Осака – Киото – Сакура цэцгийн аялал
Өдөр 6
6 Киото – Нара хот Сакура цэцгийн аялал
Өдөр 7
7 Шизүока – Яманаши /Фүжи уул /- Нарита
Өдөр 8
8 Нарита – Улаанбаатар
Өдөр 1
1 Улаанбаатар – Нарита – Токио

Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр өглөө 05:30 цагт цуглан бүртгэлээ хийлгэнэ. МО901 дугаартай Аеро монголиагын онгоц 08:00 цагт Улаанбаатараас хөөрч Токио хотын Нарита нисэх онгоцны буудал дээр 13:30 цагт бууна. Хилээр нэвтэрч ачаагаа авсны дараа аяллын ахлагчийн хамт  орон нутгийн хөтөчтэй уулзан автобусаар 1 цаг орчим яваад  Токио хотын Шибүяа дүүрэгт очиж үзнэ. Ойролцоогоор 16:30-20:00 цагийн хооронд Шибуяад байх ба эзэндээ үнэнч Хачико нохойны хөшөө болон дэлхийд алдартай хамгийн олон хүн зөрдөг замын уулзвар гарцыг харж, нийслэл хотын соёл, нийгэмтэй танилцана. Мөн худалдан авалт хийх боломжтой олон дэлгүүр байдаг. 21:30 цагийн орчим зочид буудалдаа ирж өрөөгөө хүлээн авч байрлан амарна. Зочид буудал Токио хоттой ойрхон хотод байрлана.


Хоол: Онгоц

Өдөр 2
2 Токио

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй. /Унаа байхгүй – Хөтөчтэй зөвлөлдөн өөрсдийн сонирхолоор явна./


Хоол: Өглөө

Өдөр 3
3 Токио – Айчи муж

Өглөөний цай зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. 09:00 цагт цуглаад автобусаар Токио хотын аялал хийнэ. Аяллын эхэнд дэлхийн хамгийн өндөр цамхаг Скай Три дээр гарч Токио хотыг 350 метрийн өндөр дээрээс 360 панорама үзэмжээр үзнэ. Үүний дараа Токиогийн төв галт тэрэгний буудал дээр очиж зургаа даруулна. Дараа нь Айчи муж руу ойролцоогоор 3 цаг орчим явна. 21:00 цагийн үед зочид буудалдаа очно.


Хоол: Өглөө, Өдөр

Өдөр 4
4 Айчи муж - Киото - Осака

Өглөөний цай зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. Автобус өглөө 09:00 цагт хөдлөөд Киото хот руу явна. Ойролцоогоор 2 цаг яваад өдрийн хоолоо иднэ. Түүний дараа Киото хотын Фүшими Инари шинто шашны сүмийг үзнэ. Энэ сүм нь цагаан будааны бурхан Инарид зориулсан олон бунхан мөн хамгийн алдартай нь тори хаалганууд байдаг. Энэ сүм нь эд баялаг дууддаг гэдгээрээ нэртэй бөгөөд японы ихэнх хувийн хэвшлүүд хандив өргөсөн байдаг.  Энд Сакура цэцэгсийг харна. Үүний дараа Осака хот руу 1 цаг хүрэхгүй явна. Орой Осака хотод алдартай Дотонбори худалдаа хоолны гудамжаар аялна. Орой 20:00 цагийн үед зочид буудалдаа байрлан амарна.


Хоол: Өглөө, Өдөр

Өдөр 5
5 Осака – Киото – Сакура цэцгийн аялал

Өглөөний цай зочид буудалдаа уугаад  08:30 цагт Япон улсын эртний Киото хот руу явна. Энэ өдрийн аяллаар  сакура цэцэгсийг үзнэ. Аяллын эхэнд Кинкакүжи алтан сүм, дараа нь    Кёмизүдэра сүм болон Киото хотын эртний гудамжаар аялна. /Энд өөрийн хүсэлтээр кимоно түрээсэлж өмсөж болох ба захиалгыг өмнө нь өгнө. Зардлыг өөрсдөө төлнө. Ойролцоогоор өдрийн түрээс нь бүх өмсгөлтэйгөө 4000 – 10000 иен орчим байна./ Үүний дараа Ханами Кожи гудамж үзнэ. Энэ гудамж нь гэйшагын соёлоор алдартай. Дараа нь шөнийн гэрлэн чимэглэлтэй сакура цэцэрлэгт хүрээлэнд очно. Орой зочид буудалдаа 20:30 цагт байрлан амарна.


Хоол: Өглөө, Өдөр

Өдөр 6
6 Киото – Нара хот Сакура цэцгийн аялал

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд 08:30 цагт цуглан эртний сүм хийдээрээ алдартай Япон улсын хамгийн анхны хот байгуулагдсан Нара хот руу 1 цаг явна. Нара хотод Японы Буддын тэргүүн гол сүм болох Тодайжи сүм үзнэ.  Энэ сүм 752 онд байгуулагдсан бөгөөд бурхдын ариун амьтан болох буга олноороо байдгаараа алдартай. Орой 18:00 цагийн үед  халуун рашаантай зочид буудалдаа байрлан амарч оройн хоол зооглоно. Японы халуун рашаан нь хүний арьсыг зөөлрүүлж залуужуулдаг увдистай.


Хоол: Өглөө, Өдөр, Орой

Өдөр 7
7 Шизүока – Яманаши /Фүжи уул /- Нарита

Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа өрөөгөө хүлээлгэж өгнө. 09:00 цагт цуглаад Шизүока мужд байдаг  Готэнба аутлетийн дэлгүүрт очиж худалдаа хийнэ. Готэнба аутлетийн төвд 210 төрлийн дэлхийн болон Японы брэндийн дэлгүүр төвлөрсөн байдаг.  Өдрийн хоолны дараа дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Кавагүчи нуурт очиж Фүжи уулыг холоос харна мөн Сакура цэцэг үзнэ. 2014 онд Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн  Фүжи уул нь Японы 108 галт уулын хамгийн өндөр нь бөгөөд далайн түвшнээс дээш 3776 метрт өргөгдсөн байна. Орой Наритагийн зочид буудалдаа байрлан амарна.


Хоол: Өглөө, Өдөр

Өдөр 8
8 Нарита – Улаанбаатар

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Түүний дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Наритагийн ОУНОБ руу шатл автобусаар явна. Онгоц 14:30 д хөөрч, Улаанбаатарт 19:30т газардана. Үүгээр аялал маань өндөрлөх болно.


Хоол: Өглөө



  • 2026
  • 03/27/2026 - 04/03/2026
    Available
*
*
*
*
*
*

Request Your Tailor Made Journey

EXPLORE CLASSIC TOURS
Useful Information

Useful information about Mongolia and things to look out for before setting off to a life altering journey. 

Download PDF

Passports and Visas

See passport requirements and visas.

Download PDF

Get Inspired