КУБА УЛСЫН АЯЛАЛ
КУБА УЛСЫН АЯЛАЛ
8 Шөнө / 9 Өдөр from ₮ 16,990,000 per person
Limited to 20 guests
CALL 99909401
or speak to your travel professional
INCLUDED:
- Зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал. /Өрөөнд ганцаар байрлавал нэмж: 1,500,000 төгрөг төлнө/
- Олон улсын нислэг
- Хөтөлбөрт орсон хоол
- Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
- Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
- Визний хураамж
- Монгол хэлтэй хөтөч
Itinerary at a Glance
1 Улаанбаатар - Истанбул - Хавана
2 Хавана хот
3 Хуучин болон Шинэ Хавана хотын аялал
4 Виньелясын аялал
5 Виньялес – Варадеро
6 Варадеро – чөлөөт өдөр
7 Варадеро – чөлөөт өдөр
8 Хавана - Истанбул
9 Истанбул – Улаанбаатар
1 Улаанбаатар - Истанбул - Хавана
Чингис Хаан ОУ-ын нисэх буудал дээр цуглана. Бидний аялал эхэлж өглөөний нислэгээр Улаанбаатараас Куба улсын нийслэл Хавана хотын зүг Туркийн Истанбул хотоор дамжин ниснэ. Хоол: Онгоц
Куба улс нь 11 орчим сая хүн амтай Латин Америкийн улсуудын нэг бөгөөд аялал жуулчлалын хөгжлөөрөө бүс нутагтаа тэргүүлэгч орнуудын нэг юм.
2 Хавана хот
Бидний нислэг өглөө Хавана хотын онгоцны буудалд газардана. Эндээс зочид буудалдаа ирж аян замын алжаалаа тайлж амарсны дараа үдээс хойш бид ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Хавана хотын хуучин дүүргээр алхаж Кубачуудын өдөр тутмын жирийн аж амьдралтай танилцана. Хоол: Өдөр, Орой
Дуу, хөгжим, бүжиг бол Кубачуудын өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг. Хүмүүс нь гэрийнхээ цонхон дээр өсгөгчтэй хөгжмөө чангаар тавьж, гудамжиндаа дуулж, салса, мамбо бүжиглэж байх нь энгийн нэг үзэгдэл. Мөн оройн цагаар гудамны зай талбай ихтэй газраа бөөнөөрөө цуглаж бүжиглэж байхыг харах нь аргагүй энэ ард түмнийг дуу, бүжиггүйгээр төсөөлөхийн аргагүй.
Оройн хоолондоо бид Кубын уламжлалт үндэсний хоолнуудаас зооглох болно.
3 Хуучин болон Шинэ Хавана хотын аялал
Өглөөний цайны дараа бид Хавана хотын түүх, соёлын дурсгалт газруудтай танилцах аяллаа эхэлнэ. Хоол: Өглөө, Өдөр, Орой
Испани, Италийн колонийн соёл шингэсэн хуучны загварын барилга архитектор, дэлхийд алдартай Мохито коктейл, Хаванагийн салса болоод мамбо бүжиг, Хавана клаб ром дарс, кохиба гэх тамхи, хувьсгалын удирдагч алдарт Че Геварагийн хөрөг зураг бүхий барилга байгууламж, хотын оршин суугчдын амар тайван, амьдралын баяр баясгалантай байдал нь энэхүү хотыг дэлхийд алдартай өвөрмөц дүр төрх бүхий алдартай хот болгожээ.
Хавана хотын чимэг буюу 1950-иад оны эхээр үйлдвэрлэгдэж байсан Оросын “лада” маркийн машины хөдөлгүүр бүхий Америк хуучны машинуудыг хөлөглөн Хавана хотоор салхи татуулан давхих аяллаар бидний өнөөдрийн аялал өндөрлөнө.
4 Виньелясын аялал
Энэ өдөр бид Хавана хотоос хөдөлж Кубын баруун нутаг Виньялес хөндий хүртэл ойролцоогоор 3 цаг гаран машинаар авна. Виньялес хөндий нь Кубын хамгийн үржил шимтэй газар бөгөөд дэлхийн хамгийн шилдэг тамхины навчсыг ургуулж, хурааж, хатааж, боловсруулдаг газар юм. Түүнчлэн Кубын хөдөө нутгийн аж амьдралын хэв маяг, өвөрмөц шохойн чулуун толгод, байгалийн үзэсгэлэнт төрхөөрөө алдартай. Хоол: Өглөө, Өдөр, Орой
Өнөөдрийн аяллаар бид навчин тамхины үйлдвэр, нутгийн гар урчуудын захаар зочилно. Үдийн хоолоо навчин тамхины ургамлын тариалалт эрхэлдэг нэгэн гэр бүлд зочилж зооглоно.
Үдээс хойш аяллаа үргэлжлүүлэн Виньялесын байгалийн сайхантай танилцаж, аварга том чулуун ханан дээр дэлхийн хүн төрөлхтний хувьслын түүхийг харуулсан алдартай бүтээлийг үзэж сонирхоно.
5 Виньялес – Варадеро
Өглөөний цайны дараа бидний аялал Кубын Матанзас мужийн дэлхийд алдартай аялал, амралт зугаалгын хот болох Варадеро хүртэл 5 цаг орчим явж хүрнэ. Хоол: Өглөө, Өдөр, Орой
Варадеро наран шарлагын газар нь TripAdvisor-ын Travelers’s Choice Awards-ийн 2019 оны дэлхийн хамгийн шилдэг наран шарлагын газруудын нэгээр шалгарч, хоёрдугаарт бичигдэж байсан юм.
Варадеро нь Атлантын далайруу 20 км түрж орсон бөгөөд энэхүү хойгийн хамгийн өргөн хэсэг нь ердөө 1200 м. Варадеро хотын аялал жуулчлалын бүс нь Кубын ерөнхий хэв маягаас арай өөр бөгөөд ерөнхийдөө Канарын арлуудтай төстэй юм.
Энэхүү гайхамшигтай наран шарлагын газрууд, далайн эргийн дагуу аялагч, амрагчдын тав тух, хүсэл хэрэгцээг бүрэн хангах зочид буудлууд, амралтын газрууд олон арваараа байдаг.
Бид далайн эргийн дагуу байрлах зочид буудалдаа ирж, өнөөдрийн аян замын алжаалаа тайлан амарна. Та зочид буудлын ойр орчимтой танилцах, далайн эргийн хөвөөгөөр алхах зэргээр энэ өдрийн үлдсэн хэсгийг өнгөрөөж болно.
6 Варадеро – чөлөөт өдөр
Энэ өдөр ямар нэгэн хөтөлбөргүй бөгөөд өөрийн сонирхлоор хүссэн зүйлээ хийх боломжтой чөлөөт өдрүүд. Та далайн эрэг дээрх амралтын газраа сайхан амарч, ойр орчмын үзэсгэлэнт төрх, байгалийн сайхантай танилцах, наранд биеэ шарах, үдшийн нам гүмд торгомсог зөөлөн элсэн дээгүүр алхах зэргээр цагаа дурсамжтай сайхан өнгөрөөх боломжтой. Хоол: Өглөө, Өдөр, Орой
Та зочид буудлын өрөөнөөсөө 50 орчим метр алхаад үзэсгэлэнт далайн эрэг, наран шарлагын газарт хүрнэ.
Өглөө, өдөр, оройн хоолоо та буфетээр чөлөөтэй зооглох бөгөөд таны буусан зочид буудлын бүх уух зүйлс нь үнэгүй гээд боддоо.
Өдрийн халуунд мөстэй коктейль, мохито шимэнгээ бассейн, жакузинд орж биеийн алжаалаа тайлах нь үнэхээр тааламжтай мөч. Та оройн хоол зооглонгоо Кубын дуу хөгжим, шоу үзүүлбэрийг үзэж болно. Хүсвэл та нэмэлт төлбөртэйгөөр усан спортоор зугаацах, усан онгоц, завиар аялах, скуба дайвинг далайн шумбалт хийх зэргээр цагаа зугаатай өнгөрөөж болно.
7 Варадеро – чөлөөт өдөр
Энэ өдөр ямар нэгэн хөтөлбөргүй бөгөөд өөрийн сонирхлоор хүссэн зүйлээ хийх боломжтой чөлөөт өдрүүд. Та далайн эрэг дээрх амралтын газраа сайхан амарч, ойр орчмын үзэсгэлэнт төрх, байгалийн сайхантай танилцах, наранд биеэ шарах, үдшийн нам гүмд торгомсог зөөлөн элсэн дээгүүр алхах зэргээр цагаа дурсамжтай сайхан өнгөрөөх боломжтой.
Та зочид буудлын өрөөнөөсөө 50 орчим метр алхаад үзэсгэлэнт далайн эрэг, наран шарлагын газарт хүрнэ.
Өглөө, өдөр, оройн хоолоо та буфетээр чөлөөтэй зооглох бөгөөд таны буусан зочид буудлын бүх уух зүйлс нь үнэгүй гээд боддоо.
Өдрийн халуунд мөстэй коктейль, мохито шимэнгээ бассейн, жакузинд орж биеийн алжаалаа тайлах нь үнэхээр тааламжтай мөч. Та оройн хоол зооглонгоо Кубын дуу хөгжим, шоу үзүүлбэрийг үзэж болно. Хүсвэл та нэмэлт төлбөртэйгөөр усан спортоор зугаацах, усан онгоц, завиар аялах, скуба дайвинг далайн шумбалт хийх зэргээр цагаа зугаатай өнгөрөөж болно.
Хоол: Өглөө, Өдөр, Орой
8 Хавана - Истанбул
Гайхалтай адал явдал, шинэхэн танил, найз нөхөдтэйгөө өнгөрөөсөн мартагдашгүй аялал маань дуусах дөхөж байна. Бид өглөө эртлэн Хавана хотын онгоцны буудалд хүрэлцэн ирж, Истанбул руу нисэх онгоцонд сууна. Буумагц зочид буудалдаа хүргүүлнэ. Хоол: Өглөө
9 Истанбул – Улаанбаатар
Өглөөний цайны дараа бид бүхэн Улаанбаатар явах онгоцонд суун, Чингис Хаан нисэх буудалд хүрэлцэн ирсэнээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно. Хоол: Өглөө, Онгоц
Request Your Tailor Made Journey
Want to join-in like-minded travelers to explore the country
EXPLORE JOIN-IN OPTIONSUseful Information
Useful information about Mongolia and things to look out
for before setting off to a life altering journey.