DUBAI, UNITED ARAB EMIRATES
DUBAI, UNITED ARAB EMIRATES
5 Nights / 6 Days from ₮ 6,990,000 per person
Limited to 50 guests
CALL 99108552
or speak to your travel professional
INCLUDED:
Itinerary at a Glance
1 Улаанбаатар - Дубай
2 Дубай хот
3 Дубай хот
4 Абу Даби хот
5 Дубай хот
6 Дубай – Улаанбаатар
1 Улаанбаатар - Дубай
Энэ өглөө
06.00 цагт Шинэ Улаанбаатар нисэх буудалд цуглан МИАТ компанийн шууд нислэгээр
АНЭУ-ын Дубай хот руу ниснэ. Замдаа Бишкек хотод сумалгаа хийнэ. Нийт нислэгийн
хугацаа ойролцоогоор 11 цаг. Орон
нутгийн цагаар 14.25 цагт буугаад хил гаалийн бүртгэлээ хийлгээд унаагаар зочид
буудалдаа хүрч амарна. Эзэн Хааны ордонг гаднаас үзээд шинэ хуучин Дубайг
холбосон Дубайн голыг Абра буюу усан таксигаар гаталж Алтны зах орж худалдаа
хийнэ. Оройн хоолоо Араб үндэсний хоол зооглоод буудалдаа ирж амарна.
2 Дубай хот
Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Дубай хотын
аялал эхлэнэ. Үүнд, ·
Жүмейра далайн эрэг · Бүрж Ал Араб 7 одтой зочид буудлын гаднаас үзэж зургаа авхуулах, ·
Хүний гараар бүтээгдсэн
Палм арал руу нэг талдаа монорэйлд суун зорчих, ·
Мадинат Жүмейра эртний
хотын загвар бүхий худалдааны гудам, ·
Блү арлаар зугаалж Айн
Дубай зэргийг харах, ·
Burj Khalifa (дэлхийн
хамгийн өндөр цамхаг /828м/) дээш 124 давхарт гарч Дубай хотыг бүхэлд нь
тольдоно, ·
Дубай маллд чөлөөт цагийг
өнгөрөөнө, ·
Усан оргилуурын шоу
3 Дубай хот
Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа чөлөөт цаг. Энэ хугацаанд буудлынхаа усан
бассейн, алжаал тайлах хэсэг, хүүхдийн тоглоомын талбай зэрэг амралтын
хэсгүүдэд цагийг өнгөрөөх боломжтой. Өдрийн хоолоо буудалдаа иднэ. Үдээс хойш,
“Safari” цөлийн аялалдаа гарна. Ланд 200 хөлөглөн элсэн дээгүүр давхин,
1 бөхт тэмээ унангаа үндэсний хувцастай зургаа татуулна. Мөн бэлли бүжиг үзэж,
шиша тамхи татан, гар дээрээ хэнна зуруулна. Бэлхүүсний бүжиг, тануура шоу зэргийг үзэнгээ
оройн хоолонд шарсан мах зооглоод зочид буудалдаа ирж амарна
4 Абу Даби хот
Өглөөний цайгаа уусны дараа зочид буудлаасаа явж Дубай Ирээдүйн Мүзей үзнэ. 2022 оны 2 сард нээлтээ хийсэн Дубайн
Ирээдүйн Мүзей нь 2071 онд дэлхий ертөнц хэрхэн сайнаар өөрчлөгдсөн байхыг
үзүүлэх ба танд ирээдүйгээр аялах боломжийг олгоно. Дараа нь Абу Даби хот руу
хөдөлнө. Абу Даби хотын аялал
5 Дубай хот
Өглөөний цайны дараа чөлөөт өдөр, та өөрийн хүсэлтээр шоппинг хийж,
эсвэл нэмэлт төлбөртэйгөөр Усан паркаар зугаалах боломжтой.
6 Дубай – Улаанбаатар
Өглөөний цайгаа зочид буудалд уусны дараа чөлөөт цаг. Тогтсон цагт зочид
буудлын өрөөгөө хүлээлгэн өгч нисэх буудал руу явна. 17.00 цагаас Улаанбаатар
хот руу нисч, дараагийн өглөө 06.10 Улаанбаатар хотод газардсанаар энэ удаагийн
дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно.