Японы цагаан сарын аялал
Японы цагаан сарын аялал
5 Шөнө / 6 Өдөр от ₮ 5 600 000 за человека
Лимит 50 человек
Позвонить 99062826
или написать трэвел-эксперту
INCLUDED:
Аяллын зардалд багтсан:
- Японы 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал. /Ганцаар байрлах бол 720,000₮/
- Онгоцны тийз 2 талдаа МИАТ
- Жуулчны автобусны үйлчилгээ
- Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
- Хөтөлбөрт орсон хоол
- Визний хураамж
- Монгол хэлтэй хөтөч
Аяллын зардалд багтаагүй:
- “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
- Хөтөлбөрт ороогүй хоол
- Чөлөөт өдрийн унааны зардал
- Энэхүү аяллын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд аялал эхлэх үеийн нислэгийн хуваарь, очих газрын нөхцөл байдал, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөтөлбөр болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарахаас өмнө батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.
- 25-аас дээш хүнтэй аялалд ахлагч томилогдоно.
Краткая программа
1 Улаанбаатар – Нарита – Токио – Яманаши муж
2 Фүжи уул
3 Яманаши муж - Хаконэ
4 Токио – Чөлөөт өдөр
5 Токио хот – Нарита
6 Нарита – Улаанбаатар
1 Улаанбаатар – Нарита – Токио – Яманаши муж
Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр өглөө 06:00 цагт цуглан бүртгэлээ хийлгэнэ. Онгоц 08:55 цагт Улаанбаатараас хөөрч Токио хотын Нарита нисэх онгоцны буудал дээр 13:30 цагт бууна. Хилээр нэвтэрч ачаагаа авсны дараа аяллын ахлагчийн хамт нутгийн хөтөчтэй уулзан автобусаар 1 цаг орчим яваад дэлхийн хамгийн өндөр цамхаг Скай Три дээр гарч Токио хотыг 350 метрийн өндөр дээрээс харна. Орой Фүжи уул байдаг Яманаши муж руу 2 цаг орчим явж зочид буудалдаа 21:00 цагийн үед байрлан амарна. Хоол: Онгоц, Орой
2 Фүжи уул
Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд Кавагүчи нууранд очиж Фүжи уулыг холоос харна. Мөн бэлэг дурсгалын дэлгүүрт худалдаа хийх боломжтой. 2014 онд Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Фүжи уул нь Японы 108 галт уулын хамгийн өндөр нь бөгөөд далайн түвшнээс дээш 3776 метрт өргөгдсөн байна. Үүний дараа Ширайто хүрхрээ байдаг байгалийн үзэсгэлэнт газар очно. Өдрийн хоолны дараа Готэнба аутлетийн дэлгүүрт очиж худалдаа хийнэ. Готэнба аутлетийн дэлгүүр нь Шизүока мужид байдаг ба 210 төрлийн дэлхийн болон Японы брэндийн дэлгүүр төвлөрсөн байдаг. Орой 18:00 цагт Японы уламжлалт халуун рашааны зочид буудалд байрлан амарна. Японы халуун рашаан нь хүний арьсыг зөөлрүүлж, залуужуулдаг. Хоол: Өглөө, Өдөр, Орой
3 Яманаши муж - Хаконэ
Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа өрөөгөө хүлээлгэж өгнө. Энэ өдөр Хаконэ үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн үзэсгэлэнтэй Ашиноко нуураар усан онгоцтой аялан Овакудани халуун рашаантай газар очиж 7 насаар урт наслуулдаг хар өндөг иднэ. Үүний дараа Ошино Хаккай эртний Японы уламжлалт тосгон байдаг цэцэрлэг үзнэ. Орой Токио хотын зүг буцна. Зочид буудал Токио хотын ойролцоо байрлан амарна. Хоол: Өглөө, Өдөр
4 Токио – Чөлөөт өдөр
Өглөөний цайгаа уусны дараа хөтөчтэй хамт Токио хотын Одайба арал руу нийтийн тээврээр явах боломжтой. /энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй ба тээврийн зардал, хоолоо өөрсдөө./ Одайба арал нь Токио хотод байдаг хиймэл арал бөгөөд аялал зугаалга, худалдааны газар юм. Энд Токио хот Одайба арлыг холбосон 798 метрийн урттай Солонгон гүүр, Америкийн эрх чөлөөний хөшөөний хувилбар байдаг. Хоол: Өглөө
5 Токио хот – Нарита
Өглөөний цай зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. Энэ өдөр Токио хотоор аялна. Аяллын эхэнд Буддын Сэнсожи сүм, Шинтогийн шашны Асакуса сүм болон бэлэг дурсгал, худалдааны гудамжтай танилцана. Үүний дараа Токио хотын Токиогийн галт тэрэгний буудал дээр зургаа даруулна. Дараа нь Шибүяа дүүрэгт очиж үзнэ. Энд эзэндээ үнэнч Хачико нохойны хөшөө болон дэлхийд алдартай хамгийн олон хүн зөрдөг замын уулзвар гарцыг харж, нийслэл хотын соёл, нийгэмтэй танилцана. Мөн худалдан авалт хийх боломжтой олон дэлгүүр байдаг. Орой Наритагийн зочид буудалд 19:30 цагт байрлан амарна. Хоол: Өглөө, Өдөр
6 Нарита – Улаанбаатар
Өглөөний цай зочид буудалдаа ууна. Түүний дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Наритагийн ОУНОБ руу шатл автобусаар явна. Онгоц 15:30 д хөөрч, Улаанбаатарт 20:35 т газардана. Үүгээр аялал маань өндөрлөх болно. Хоол: Өглөө
Полезная информация
Полезная информация о Монголии и на что следует обратить внимание, прежде чем отправиться в путешествие