КЕНИ УЛСЫН АЯЛАЛ
КЕНИ УЛСЫН АЯЛАЛ
8 Nights / 9 Days от ₮ 15 990 000 за человека
Лимит 20 человек
Позвонить 99909401
или написать трэвел-эксперту
INCLUDED:
- 4 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал. /Өрөөнд ганцаар байрлавал нэмж: 1,500,000 төгрөг төлнө/
- Олон улсын нислэгийн тийз
- Хөтөлбөрт заагдсан хоол
- Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
- Жуулчны автобусны үйлчилгээ
- Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
- Визний хураамж
- Монгол хэлтэй хөтөч
Краткая программа
1 Улаанбаатар – Истанбул – Найроби
2 Найроби хотын аялал
3 Масай Марай – Сафари аялал
4 Масай Мара – бүтэн өдрийн Сафари аялал
5 Навайшо нуур
6 Амбосели үндэсний парк
7 Амбосели сафари – Найроби хот
8 Найроби – Истанбул
9 Истанбул – Улаанбаатар
1 Улаанбаатар – Истанбул – Найроби
05:00 цагт Чингис хаан ОУ-ын нисэх буудал дээр цуглах Хоол: Онгоц
09:00 – 13:30 Туркиш эйрлайс–аар Истанбул хотын зүг ниснэ.
Истанбулын ОУ-ын нисэх буудал дээр 7 цаг транзит хийгээд 20:30 цагт бид Кени улсын Найроби хотыг чиглэн ниснэ.
Орон нутгийн цагаар 03:05 цагт Найроби ОУ-ын нисэх буудал дээр ирээд, зочид буудалдаа ирж амарна.
Кени улс нь 53 сая хүн амтай, Энэтхэгийн далайн эрэг дагуу орших Зүүн Африкийн улс бөгөөд арслан, заан, хирс зэрэг ан амьтдын өлгий нутаг юм. Жил бүр олон зуун мянган аялагч жуулчид та бидний адил Африк тивийн Сафари аяллаа эхлэхээр энэхүү хотод хөл тавьдаг.
2 Найроби хотын аялал
Өглөөний цайны дараа өдөр хүртэл чөлөөт амралтын цаг. Хоол: Өглөө, Өдөр
Найроби бол Кени улсын нийслэл бөгөөд зэрлэг амьтдын үндэсний парк хотоосоо 20 минутын зайд оршдог дэлхий дээрх цорын ганц хот гэдгээрээ онцлог.
Өдрийн хоолны дараа хотын аялалд гарна. Үүнд:
- Үндэсний музей
- Giraffe Centre (устах аюултай Ротшильд жирафыг хамгаалах зорилготой парк)
- Kazuri Beads (уламжлалт гар хийцийн бугуйвч гоёл үйлдвэрлэл)
3 Масай Марай – Сафари аялал
Өглөөний цайны дараа буудлаасаа гарч, Масай Мара-рүү хөдөлнө. Хоол: Өглөө, Өдөр, Орой
Masai Mara (Масай Мара) бол Кени улсын баруун өмнөд хэсэгт орших, дэлхийн хамгийн алдартай сафари үндэсний дархан цаазат газар юм. Serengeti паркийн хойд хэсэгтэй залгаа бөгөөд зэрлэг амьтдын хамгийн том нягтралыг бүрдүүлдэг гэдгээрээ алдаршсан.
Замдаа Great Rift Valley үзвэрийн цэг дээр түр зогсож зураг авах боломжтой.
Өдрийн хоолоо Масай Мара дахь кемпэдээ ирээд иднэ. Дараа нь амарч, оройны сафарид гарч, олон төрлийн зэрлэг ан амьтдыг ойроос харна.
4 Масай Мара – бүтэн өдрийн Сафари аялал
Бүтэн өдрийн турш сафари аялалд гарч Масай Марагийн баялаг зэрлэг амьтдын ертөнцөөр аялна. Хоол: Өглөө, Өдөр, Орой
Энд дараах амьтдыг хамгийн элбэг хардаг: Арслан, Ирвэс, Заан, Хилэнцэт Буудай (Buffalo), Хамгаалалттай Хар хирс. Мөн гөрөөс, жираф, гиена зэрэг бүх төрлийн амьтад, 350 гаруй шувууны төрөл зүйлтэй.
5 Навайшо нуур
Өглөөний хоолны дараа Масай тосгонд зочлох ба энэ нь сафари аяллын нэгэн сонирхолтой хэсэг юм. Энд та Масай овгийн соёлтой ойроос танилцах, Масай хүмүүстэй зураг авхуулах боломжтой. Хоол: Өглөө, Өдөр, Орой
Үүний дараа бид усны шувуудын диваажин болсон Найваша нуур руу явна.
Орой нуурын завины аялал болон Crescent Island дээрх явган сафари хийнэ.
6 Амбосели үндэсний парк
Өглөөний цайны дараа Амбосели Үндэсний Паркийн зүг хөдөлнө. Хоол: Өглөө, Өдөр, Орой
Амбосели үндэсний парк нь Кени улсын хамгийн алдартай сафари бүсийн нэг бөгөөд том заануудын сүрэг, Килиманжаро уулын сүрлэг цаст үзэмж, усны нөөцтэй намагтай газар, ховор шувууд, олон төрөл зүйлийн ан амьтадтай гэдгээрээ жуулчдын хамгийн их очдог газар.
7 Амбосели сафари – Найроби хот
Өглөө эрт сафари аялалд гарч нар мандах үеийн амьтдын хөдөлгөөнийг ажиглана. Хоол: Өглөө, Өдөр
Өглөөний цайны дараа Найроби руу буцна. Замдаа өдрийн хоол идээд Найроби хотын зочид буудалдаа ирж байрласнаар Кени улсаар хийх аялал өндөрлөнө.
8 Найроби – Истанбул
Өглөө үүрээр эртлэн босож онгоцны буудал хүргүүлээд Туркийн Истанбул хотын зүг ниснэ. Хоол: Онгоц
Истанбулын онгоцны буудалд 11:45 цагт газардах ба Истанбул хотын төвд байрлах зочид буудалд ирж байрлана.
Өдрийн үлдсэн хэсэг чөлөөт цаг ба та зочид буудалдаа амрах, ойр орчмын дэлгүүрээр хэсэг зэргээр цагийг өнгөрөөж болно.
9 Истанбул – Улаанбаатар
12:00 хүртэл чөлөөт амралтын цаг Хоол: Өглөө, Онгоц
Өдөр 12:30 цагт Истанбулын онгоцны хүргүүлж бүртгэлээ хийлгээд 16:20 цагийн нислэгээр Улаанбаатар хот буцна.
Оставить запрос на индивидуальный тур
Want to join-in like-minded travelers to explore the country
EXPLORE JOIN-IN OPTIONSПолезная информация
Полезная информация о Монголии и на что следует обратить внимание, прежде чем отправиться в путешествие