МАНИЛА-БОРАКАЙ АРЛЫН АЯЛАЛ

МАНИЛА-БОРАКАЙ АРЛЫН АЯЛАЛ

7 Шөнө / 8 Өдөр from ₮ 6,890,000 per person

Limited to 100 guests


Send To A Friend
CALL 99909401

or speak to your travel professional

INCLUDED:
Аяллын зардалд багтсан:
-    Нислэгийн тийз
-    Буудалд 1 өрөөнд 2 том хүн орох
-    Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ, хоол 
-    Монгол хэлтэй орчуулагч, нутгийн хөтөч
-    Автобус үйлчилгээ
-    Гадаадад зорчигчдын гэнэтийн ослын даатгал

Аяллын зардалд багтаагүй:
-    Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө
-    Чөлөөт өдрийн хоол, унааны зардал 
-    Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал  
-    Хөтөч, жолоочийн гарын мөнгө 15$ хүн бүр аялалын сүүлийн өдөр өгнө

Бусад: 
Олон улсын нислэгийн тийз, цаг агаар гэх мэт хүчин зүйлсээс хамааран аяллын хөтөлбөрт өөрчлөлт орох боломжтой болохыг анхаарна уу.
Манила хотын зочид буудал: City Garden GRAND Hotel – Standard
Боракай арлын зочид буудал: FAIRWAYS AND BLUEWATER BORACAY - SUPERIOR ROOM

Холбоо барих:
-    70109401, 95909401, 90109401, 95254048  /Хариуцсан Менежер/


Itinerary at a Glance

Өдөр 1
1 УЛААНБААТАР - МАНИЛА
Өдөр 2
2 БОРАКАЙ АРАЛ
Өдөр 3
3 БОРАКАЙ АРЛЫН АЯЛАЛ
Өдөр 4
4 БОРАКАЙ АРЛЫН ЧӨЛӨӨТ ӨДӨР
Өдөр 5
5 БОРАКАЙ - МАНИЛА
Өдөр 6
6 МАНИЛА ХОТЫН АЯЛАЛ
Өдөр 7
7 МАНИЛА ЧӨЛӨӨТ ӨДӨР
Өдөр 8
8 МАНИЛА - УЛААНБААТАР
Өдөр 1
1 УЛААНБААТАР - МАНИЛА

Аяллын эхний өдөр Улаанбаатар – Манила гэсэн чиглэлд олон улсын дамжин нислэгээр ниснэ. 
МАНИЛА хотод газардаад ачаа тээшээ авч, орон нутгийн хөтөчтэй уулзаж, зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна. 


Хоол: Орой 
(Манила хотод газардах цагаас хамааран энэ өдрийн хөтөлбөр өөрчлөгдөж болно)

Өдөр 2
2 БОРАКАЙ АРАЛ

Өглөөний цайгаа уусны дараа Боракай аралруу ниснэ. Нислэг 1 цаг үргэлжлэх бөгөөд Ази тивээр зогсохгүй Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, цагаан элс, цэнгэг устай далайн эрэгээр хүрээлэгдсэн Боракай аралд газардаад гурван дугуйт таксинд суун Боракай арал руу хүргэдэг завьнуудын зогсоол руу хүргүүлнэ. Завиндаа суун Борокай арлын завины зогсоол руу хүргүүлэн дахин гурван дугуйтдаа суун зочид буудалдаа хүргүүлнэ. Буудлын өрөөгөө хүлээн авч амарна. 


Хоол: Өглөө

Өдөр 3
3 БОРАКАЙ АРЛЫН АЯЛАЛ

Буудалдаа өглөөний цайгаа ууж, дараагийн аяллаа эхлүүлнэ. 
Мактан арлын аяллаа эхлүүлнэ. Аяллын туршид бид Боракай арал, түүнийг тойрсон цэнгэг уст жижиг арлууд, усан спортын төв, снорклинг хийх цэгүүдээр аялан өдрийг зугаатай өнгөрүүлнэ. 


Хоол: Өглөө, Өдөр

Өдөр 4
4 БОРАКАЙ АРЛЫН ЧӨЛӨӨТ ӨДӨР

Боракай арал, чөлөөт өдрүүд 
Эдгээр өдрүүдэд та Боракай арал дээр өөрийн хүслээр амарч, алжаал тайллан өнгөрүүлээрэй. 
(Чөлөөт өдөр хөтөч, жолоочоор үйлчлэхгүй болохыг анхаарна уу?)

Өдөр 5
5 БОРАКАЙ - МАНИЛА

Энэ өдөр та буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, Манил хотруу ниснэ. 
Манила хотод газардан зочид буудлаа хүлээн аваад чөлөөт өдөр байна. Филиппиний нийслэл Манила бол түүх, соёл, орчин үеийн өнгө төрх хослон орших онцгой хот билээ. Испанийн колоничлолоос эхтэй барууны төлөвлөлт, шөнийн захууд, галт зэвсгээр бэлгэдсэн хурим, өнгөлөг Jeepney, дэлхийн хэмжээний шашны парад гээд таныг гайхшируулах олон зүйлс тэнд бий.

Хоол: Өглөө

Өдөр 6
6 МАНИЛА ХОТЫН АЯЛАЛ

Өглөөний цайны дараа Филиппин улсын нийслэл Манила хотын аяллаа эхлүүлнэ. Порт Сантиаго цайз, Сан Аугистины сүм, Каса Манила, Манила хотын төв сүм зэрэг Испанийн колончлолын үеийн түүхийн дурсгалт газруудаар аялах бөгөөд өдрийн хоолны дараагаар Манила хотын хамгийн алдартай худалдаа, үйлчилгээ, энтертаймент төв болох Венец Гранд Канал-д зочилно. Яг л Итали-д байгаа мэт мэдрэмж төрүүлэх энэхүү газарт та шоппинг хийх, кофе уунгаа амрах, голоор завьтай аялах гэх мэтээр цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой. 
Оройны хоолоо идээд буудалдаа амарна

Хоол: Өглөө, Өдөр, Орой

Өдөр 7
7 МАНИЛА ЧӨЛӨӨТ ӨДӨР

Энэ өдөр чөлөөт өдөр байна. Та урт аяллын алжаалаа тайлан амарч, эсвэл Манила хотоор шоппинг хийж, өөрийн хүслээр бүтэн өдрийг амран өнгөрүүлээрэй.

Орой 21 цагаас цугларч нисэх онгоцны буудал хүргүүлнэ.

Нэмэлт аялал: Паксанжан хүрхээ өдрийн аялал нэг хүний 120 ам.д

(Чөлөөт өдөр хөтөч, жолоочоор үйлчлэхгүй болохыг анхаарна уу?)

Хоол: Өглөө


Өдөр 8
8 МАНИЛА - УЛААНБААТАР

Шөнийн 01:00 цагаас  Манила хотоос Улаанбаатар хотруу олон улсын нислэгээр ниснэ. Улаанбаатар хотод газардаж, дурсамж дүүрэн аялал өндөрлөнө. 



  • 2025
  • 01/03/2026 - 01/10/2026
    Available
*
*
*
*
*
*

Request Your Tailor Made Journey

EXPLORE CLASSIC TOURS
Useful Information

Useful information about Mongolia and things to look out for before setting off to a life altering journey. 

Download PDF

Passports and Visas

See passport requirements and visas.

Download PDF

Get Inspired