GUNS N' ROSES ТОГЛОЛТ ҮЗЭХ АЯЛАЛ

GUNS N' ROSES ТОГЛОЛТ ҮЗЭХ АЯЛАЛ

5 Шөнө / 6 Өдөр from ₮ 7,990,000 per person

Limited to 20 guests


Send To A Friend
CALL 99909401

or speak to your travel professional

INCLUDED:

-    3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал. /Өрөөнд ганцаар байрлавал нэмж: 1,500,000 төгрөг төлнө/ 
-    Улаанбаатар – Франкфурт – Улаанбаатар нислэгийн тийз
-    Франкфурт – Берлин – Франкфурт галт тэргийн билет
-    Guns N’ Roses тоглолтын тасалбар     
-    Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ 
-    Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
-    Визний хураамж    
-    Монгол хэлтэй хөтөч


Itinerary at a Glance

Өдөр 1
1 УЛААНБААТАР - ФРАНКФУРТ
Өдөр 2
2 ФРАНКФУРТ - БЕРЛИН
Өдөр 3
3 GUNS N' ROSES ТОГЛОЛТ
Өдөр 4
4 БЕРЛИН
Өдөр 5
5 БЕРЛИН - ФРАНКФУРТ
Өдөр 6
6 ФРАНКФУРТ - УЛААНБААТАР
Өдөр 1
1 УЛААНБААТАР - ФРАНКФУРТ

Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр өглөө 06:15 цагт цуглан бүртгэлээ хийлгэнэ. OM137 дугаартай МИАТ-ын онгоц 09:15 цагт Улаанбаатараас хөөрч Франкфурт хотын нисэх онгоцны буудалд 11:25 цагт бууна. Хилээр нэвтэрч ачаагаа авсны дараа зочид буудалдаа байрлана. Зочид буудалдаа байрласны дараа аялагчид чөлөөт цагаар хотын төвөөр алхаж, Рёмерберг талбайгаар зочилж, дундад зууны үеийн хэв маягтай барилгууд, чулуун гудамж, Майн мөрний эргээр зугаалах боломжтой.


Хоол: Онгоцонд

Өдөр 2
2 ФРАНКФУРТ - БЕРЛИН

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Франкфуртаас Берлин хот руу Германы хурдны ICE галт тэргээр зорчино. Берлин бол Европын түүх, урлаг, орчин үеийн соёлын томоохон төв юм. Хотын аяллын үеэр Бранденбургийн хаалгыг үзнэ. Энэ нь Герман улсын нэгдлийн бэлгэдэл бөгөөд Берлиний хамгийн алдартай дурсгалын нэг юм. Мөн Германы парламент байрладаг Рейхстагийн ордныг гадна талаас нь үзэж сонирхоно. Шилэн бөмбөгөр орой бүхий энэхүү барилга нь ардчилал, нээлттэй засаглалын бэлгэ тэмдэг болдог. Үүний дараа Берлиний хамгийн алдартай түүхэн гудамж болох Унтер ден Линденээр алхаж хотын уур амьсгалыг мэдэрнэ. Үүний дараа зочид буудалдаа байрлан амарна.


Хоол: Өглөө

Өдөр 3
3 GUNS N' ROSES ТОГЛОЛТ

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Аяллын онцлох үйл явдал болох дэлхийн алдарт Guns N’ Roses хамтлагийн амьд тоглолтыг үзнэ. Өдөр чөлөөт хөтөлбөртэй бөгөөд аялагчид дэлгүүр хэсэх, кафе, музей үзэх зэрэг өөрийн сонирхлоор цагийг өнгөрүүлэх боломжтой. Орой нь Берлин хотын томоохон концертын талбайд зохион байгуулагдах рок хөгжмийн гайхамшигт тоглолтыг үзэж мартагдашгүй дурсамж бүтээнэ.


Хоол: Өглөө

Өдөр 4
4 БЕРЛИН

Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй өдөр бөгөөд хөтөчтэйгээ зөвлөлдөн өөрийн сонирхлоор өнгөрүүлнэ.


Хоол: Өглөө

Өдөр 5
5 БЕРЛИН - ФРАНКФУРТ

Өглөөний цай зочид буудалдаа уугаад  Берлин хотоос Франкфурт руу галт тэргээр буцна. Франкфурт хотын аяллын үеэр Майн цамхагт гарч хотыг дээрээс нь тольдон харах боломжтой. Энэ цамхаг нь Франкфуртын тэнгэр баганадсан барилгуудын дундаас жуулчдад нээлттэй цөөн цамхгуудын нэг юм. Мөн Зэйл гудамжаар зочилж дэлгүүр хэсэх, бэлэг дурсгал худалдан авах боломжтой.


Хоол: Өглөө

Өдөр 6
6 ФРАНКФУРТ - УЛААНБААТАР

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Түүний дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Франкфуртын онгоцны буудал руу явна. Онгоц 13:35 цагт хөөрч, Улаанбаатарт 04:45 цагт (+1) газардана. Үүгээр аялал маань өндөрлөх болно.


Хоол: Өглөө, Онгоцонд



  • 2026
  • 2026年06月21日 星期日 - 2026年06月26日 星期五
    Available
*
*
*
*
*
*

Request Your Tailor Made Journey

EXPLORE CLASSIC TOURS
Useful Information

Useful information about Mongolia and things to look out for before setting off to a life altering journey. 

Download PDF

Passports and Visas

See passport requirements and visas.

Download PDF

Get Inspired