Осака, Кансай ЭКСПО 2025 аялал

Осака, Кансай ЭКСПО 2025 аялал

4 Шөнө / 5 Өдөр from ₮ 4'590'000 per person

Limited to 500 guests


Send To A Friend
CALL 99062826

or speak to your travel professional

INCLUDED:

Аяллын зардалд багтсан:
-    Японы 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд  2-оор байрлах зардал. /Ганцаар байрлах бол 960,000 төгрөг нэмж төлнө/
-    Онгоцны тийз 2 талдаа
-    Хөтөлбөрт орсон Япон хоол    
-    Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
-    Экспо тасалбар
-    Жуулчны автобусны үйлчилгээ
-    Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
-    Визний хураамж    
-    Монгол хэлтэй хөтөч
Аяллын зардалд багтаагүй:
-    “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
-    Хувь хүний хэрэглээний зардал
-    Хөтөлбөрт ороогүй хоолнууд
-    Чөлөөт өдрийн унаа, хоолны зардал


Itinerary at a Glance

Өдөр 1
1 Улаанбаатар – Нагояа - Осака
Өдөр 2
2 Нагояа - Осака
Өдөр 3
3 Осака - Киото
Өдөр 4
4. Осака – Киото - Нагояа
Өдөр 5
5 Нагоя – Улаанбаатар
Өдөр 1
1 Улаанбаатар – Нагояа - Осака

Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр 13:00 цагт цуглан бүртгэлээ хийлгэнэ. Хүннү эйр компанийн онгоц 16:00 цагт Улаанбаатараас хөөрч Нагоя хотын Чүбү нисэх онгоцны буудал дээр 21:10 цагт бууна. Хилээр нэвтэрч ачаагаа авсны дараа аяллын ахлагчийн хамт  нутгийн хөтөчтэй уулзан шатл автобусаар Нагояа нисэх буудлын зочид буудалд байрлан амарна.


Хоол: Онгоцонд

Өдөр 2
2 Нагояа - Осака

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Өрөөгөө хүлээлгэн өгөөд автобусаар Осака хот руу явна. Энэ өдөр хөтөлбөрөө сонгож болно. 1. Үзэсгэлэн явах 2. Осака хотын Юниверсал парк явах. Universal Studio Japan – дэлхийн хэмжээний алдартай сэдэвчилсэн паркт Super Nintendo World, The Wizarding World of Harry Potter, Jurassic Park зэрэг бүсүүдтэй. Орой зочид буудалдаа байрлан амарна.


Хоол: Өглөө

Өдөр 3
3 Осака - Киото

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр дэлхийн үзэсгэлэн World Expo –г  үзэж танилцахаар явна. 2025 онд зохион байгуулагдаж байгаа дэлхийн үзэсгэлэн Осака хотын Юмэшима арал дээр болно. Үзэсгэлэнгийн гол сэдэв нь “Ирээдүйн нийгмийг хамтдаа бүтээх – Амьдралын гэрэлтэх төлөвлөгөө” бөгөөд эрүүл мэнд, тогтвортой хөгжил, шинэ технологи зэрэг салбартай холбоотой инновац, хамтын ажиллагааг дэмжих томоохон үзэсгэлэн билээ. Энд 150 улсын том компаниуд болон 28 сая зочид ирнэ гэж төлөвлөгдсөн. 21-р зууны хамгийн том үзэсгэлэнгээр зочлоорой. Орой Киото хотын зочид буудалд байрлан амарна.


Хоол: Өглөө

Өдөр 4
4. Осака – Киото - Нагояа

Өглөөний цай зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэн өгнө. Энэ өдөр Фүшими Инари шинто шашны сүмийг үзнэ. Энэ сүм нь цагаан будааны бурхан Инарид зориулсан олон бунхан мөн хамгийн алдартай нь тори хаалганууд байдаг. Энэ сүм нь эд баялаг дууддаг гэдгээрээ нэртэй бөгөөд японы ихэнх хувийн хэвшлүүд хандив өргөсөн байдаг. Үүний дараа Кинкакүжи алтан сүм үзнэ. Мөн Киото хотын  Кёмизүдэра сүм болон Киото хотын эртний гудамжаар аялна. Орой Нагояа нисэх буудлын зочид буудалдаа байрлан амарна.


Хоол: Өглөө/Өдөр

Өдөр 5
5 Нагоя – Улаанбаатар

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Түүний дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Чүбү ОУНОБ руу шатал автобусаар явна. Онгоц 08:10 цагт  хөөрч, Улаанбаатарт 11:50 цагт газардана. Үүгээр аялал маань өндөрлөнө.


Хоол: Өглөө



  • 2025
  • 12.06.2025 - 16.06.2025
    Available
*
*
*
*
*
*

Request Your Tailor Made Journey

EXPLORE CLASSIC TOURS
Useful Information

Useful information about Mongolia and things to look out for before setting off to a life altering journey. 

Download PDF

Passports and Visas

See passport requirements and visas.

Download PDF

Get Inspired