Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр дэлхийн үзэсгэлэн World Expo –г үзэж танилцахаар явна. 2025 онд зохион байгуулагдаж байгаа дэлхийн үзэсгэлэн Осака хотын Юмэшима арал дээр болно. Үзэсгэлэнгийн гол сэдэв нь “Ирээдүйн нийгмийг хамтдаа бүтээх – Амьдралын гэрэлтэх төлөвлөгөө” бөгөөд эрүүл мэнд, тогтвортой хөгжил, шинэ технологи зэрэг салбартай холбоотой инновац, хамтын ажиллагааг дэмжих томоохон үзэсгэлэн билээ. Энд 150 улсын том компаниуд болон 28 сая зочид ирнэ гэж төлөвлөгдсөн. 21-р зууны хамгийн том үзэсгэлэнгээр зочлоорой. Орой Киото хотын зочид буудалд байрлан амарна.
Хоол: Өглөө