Өглөөний цайны дараагаар буудлын өрөөгөө хүлээлгэн өгч Бангкок хотруу хөдөлнө. Бангкок хотод ирмэгцээ өдрийн хоолоо Тайландын хамгийн өндөр барилга болох 88 давхар бүхий “Bayoke Sky Tower”-зочид буудалд байрлах олон улсын буффет хоол бүхий ресторанд зооглонгоо Бангкок хотын төв хэсгийг дээрээс нь тольдон харах боломжтой.
Дараагаар нь “Хааны ордон” болон хүслийг биелүүлэгч “Маргад Эрдэнийн Будда”-г залсан хийдээр зочилно.
Үүний дараагаар матар, могой, далайн шүрэн загасны арьсан эдлэлийн дэлгүүр орж сонирхоно.
Оройн хоолонд олон улсын буфет хоол зооглох бөгөөд 2 цагын турш усан онгоцоор аялан, дуу сонсож, бүжиг бүжин хөгжилдөн мартагдашгүй оройг өнгөрүүлнэ.
Оройн хоолны дараагаар зочид буудалдаа ирж бүртгэл хийлгэн амарна.
Хоол: Өглөө, Өдөр, Орой