БАНГКОК ПАТТАЯА - BTS ТОГЛОЛТ ҮЗЭХ АЯЛАЛ

БАНГКОК ПАТТАЯА - BTS ТОГЛОЛТ ҮЗЭХ АЯЛАЛ

4 Шөнө / 5 Өдөр from ₮ 6,590,000 per person

Limited to 50 guests


Send To A Friend
CALL 99909401

or speak to your travel professional

INCLUDED:

Аяллын зардалд багтсан:
- УБ - Бангкок - УБ ирж очих нислэгийн тийз
- 5 одтой энгийн буудал
- Буудалд 1 өрөөнд 2 том хүн орох
- Тоглолтын тасалбар
- Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ, хоол
- Орон нутгийн хөтөч болон монгол хэлтэ орчуулагч
- Автобусны үйлчилгээ
- Гадаадад зорчигчдын гэнэтийн ослын даатгал


Itinerary at a Glance

Өдөр 1
1 Улаанбаатар – Бангкок – Паттаяа
Өдөр 2
2 Паттаяа хотын аялал
Өдөр 3
3 Паттаяа – Бангкок
Өдөр 4
4 BTS – тоглолт үзэх өдөр
Өдөр 5
5 Бангкок – Улаанбаатар
Өдөр 1
1 Улаанбаатар – Бангкок – Паттаяа

00:00 цагаас Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудал цугларч бүртгэл хийлгээд, ... Улаанбаатраас нисч, - Бангкок хотод 15 цагын үед газардах бөгөөд онгоцны буудлаас шууд Паттаяа хотыг зорино.
Паттаяа хотод ирээд оройн хоолондоо орсны дараагаар буудалдаа бүртгэл хийлгэн амарна.

Зочид буудал: Garden cliff hotel & spa 5*
Хоол: Орой

Өдөр 2
2 Паттаяа хотын аялал

Өглөөний цайны дараагаар энэхүү өдрийн аялалыг эхлүүлэн “Алтан бурхан” үзнэ. Мөн “Нонг нүүч” (Nong Nooch) цэцэрлэгт хүрээлэнд очиж Тай үндэсний соёлын шоу болон Зааны шоу үзнэ. Тус цэцэрлэгт хүрээлэндээ өдрийн хоолонд буфет хоол зооглоно.
Шоуны дараагаар үнэт чулуун эдлэлийн дэлгүүр үзэж сонирхохоос гадна бэлэг дурсгалын дэлгүүрээр шоппинг хийнэ. Үдэш болмогц “Lady boy” show үзэхээр явна. Оройн хоолонд Солонгос хоолны газар шарсан мах зооглоод буудалдаа ирж бүртгэлээ хийлгэн амарна.


Хоол: Өглөө, Өдөр, Орой

Өдөр 3
3 Паттаяа – Бангкок

Өглөөний цайны дараагаар буудлын өрөөгөө хүлээлгэн өгч Бангкок хотруу хөдөлнө. Бангкок хотод ирмэгцээ өдрийн хоолоо Тайландын хамгийн өндөр барилга болох 88 давхар бүхий “Bayoke Sky Tower”-зочид буудалд байрлах олон улсын буффет хоол бүхий ресторанд зооглонгоо Бангкок хотын төв хэсгийг дээрээс нь тольдон харах боломжтой.
Дараагаар нь “Хааны ордон” болон хүслийг биелүүлэгч “Маргад Эрдэнийн Будда”-г залсан хийдээр зочилно.
Үүний дараагаар матар, могой, далайн шүрэн загасны арьсан эдлэлийн дэлгүүр орж сонирхоно.
Оройн хоолонд олон улсын буфет хоол зооглох бөгөөд 2 цагын турш усан онгоцоор аялан, дуу сонсож, бүжиг бүжин хөгжилдөн мартагдашгүй оройг өнгөрүүлнэ.
Оройн хоолны дараагаар зочид буудалдаа ирж бүртгэл хийлгэн амарна.

Хоол: Өглөө, Өдөр, Орой

Өдөр 4
4 BTS – тоглолт үзэх өдөр

Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа чөлөөт цаг байна. Үдээс хойш тоглолт болох стадионруу хөдлөх бөгөөд, тоглолтоо үзэж дуусгаад буудалдаа ирж амарна.


Хоол: Өглөө

Өдөр 5
5 Бангкок – Улаанбаатар

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд нисэх онгоцны буудал руу хүргүүлэн “Миат” авиакомпаний онгоцоор .... цагт хөөрч ..... цагт Чингис Хаан ОУ-ын нисэх онгоцны буудалд газардана. Дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

Хоол: Өглөө



  • 2026
  • 2026年12月01日 - 2026年12月05日
    Available
*
*
*
*
*
*

Request Your Tailor Made Journey

EXPLORE CLASSIC TOURS
Useful Information

Useful information about Mongolia and things to look out for before setting off to a life altering journey. 

Download PDF

Passports and Visas

See passport requirements and visas.

Download PDF

Get Inspired